НҮБ-ын Хүүхдийн сангаас зудад өртсөн нутгуудад амьдарч буй 38 600 хүүхдэд аминдэмийн багц хүргүүлжээ. Үүнд аминдэмээс гадна хүүхдэд шаардлагатай эм, эрүүл ахуйн хэрэгслүүдийг багтаасан байна. Зуд болох үед хүүхдүүд хоол тэжээлийн дутагдалд орж, түүнээс улбаалсан өвчин эмгэгт өртөх эрсдэл ихэсдэг тул ийнхүү тусламж үзүүлж буй гэнэ. Түүнчлэн зудтай 67 сумын замыг цэвэрлэх ажилд зориулан шатахууны дэмжлэг үзүүлж байгаа аж. Тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланы мэдээлснээр улсын хэмжээнд 150 000 гаруй хүн зудад өртжээ.