“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төсөл боловсруулах шинжээчдийн ажлын хэсгийн XV хэлэлцээг цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Хэлэлцээг Монголын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Казахстаны талаас Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамны Нийгмийн үйлчилгээ, нийгмийн даатгалын газрын дэд захирал Хасенова Баян Зарлыковна нар даргалан ажиллав.
Энэ удаагийн шинжээчдийн ажлын хэсгийн уулзалтаар хоёр улсын дотоодын хууль тогтоомжийн дагуу яамдаас ирүүлсэн 13 саналыг хэлэлцээрийн төсөлд тусгах асуудлыг тус бүрчлэн хэлэлцжээ. Мөн шинжээчдийн ажлын хэсэг Хэлэлцээрийн төслийг хоёр талын Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхэд бэлтгэхээр тохиролцлоо.
Эх сурвалж: ХНХЯ