“T’way air” компани Дэгү-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ
Өмнөд Солонгосын “T’way air” агаарын тээврийн компани энэ сарын 28-наас Дэгү-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхээр бэлтгэлээ базааж байна. Япон, Вьетнам, Тайланд, Гуам, Филиппин, Сайпан зэрэг чиглэлд 29 онгоцоор захиалгат нислэг үйлддэг тус компани энэ сараас эхлэн Инчоноос Улаанбаатар луу зорчигч тээвэрлэж буй бол ирэх долоо хоногийн баасан гаргаас бас нэг шинэ чиглэлээ нээх нь.
2023-07-19
Наадмын нээлтээр орчин үеийн технологи ашиглах нь
Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээний 630 зөвшөөрөл олгохоор төлөвлөсөн байна. Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээд Төв цэнгэлдэх хүрээлэнд, бусад дүүргийнхэн Хүй долоон худагт ажиллах боломжтой гэнэ. Хүнсний худалдаа эрхлэх бол үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн сангийн бүртгэлийн хуудас, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан ажилтнуудын дэвтэр, худалдах бараа, бүтээгдэхүүний зураг зэргийг бүрдүүлэн, “Онлайн бизнесс төв” цахим хуудсаар хүсэлтээ гаргах боломжтой.
2023-06-30
Политехник коллежийн оюутнууд дахивар цуглуулах сав хийжээ
Төв аймаг дахь Политехник коллежийн гагнуурын ангийн оюутнууд багштайгаа хамтран дахивар цуглуулах найман ширхэг хогийн сав хийжээ. Тодруулбал, Т.Жанчивсүрэн багштай хоёрдугаар ангийн суралцагчид Төв аймгийн 100 жилийн ой, “Цэмцгэр Зуунмод” аянд хувь нэмрээ оруулах зорилгоор “Дэлхийн зөн Монгол” байгууллагад төсөл бичиж, санхүүжилт авснаар уг санаачилгаа амжилттай хэрэгжүүлжээ.
2023-06-22
Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл явагдаж байна
Иргэдийн дунд эргэлзээтэй байгаа асуудлыг АТҮТ-ийн мэргэжилтнээс тодруулахад “Тээврийн хэрэгслээ улсын бүртгэлээс хасуулсан ч эзэмшигчид нь торгууль хэвээр үлдэнэ. Бүртгэлээс хасуулахаар очихдоо иргэний үнэмлэхээс өөр бичиг баримт шаардахгүй. Орон нутгийн иргэд 21 аймаг дахь манай салбарт хандах боломжтой” гэв. Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл ирэх сарын 1-нд дуусна.
2023-06-20
БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй уулзлаа
Мөн хоёр улсын агаарын хаалгыг нэмэгдүүлж, агаарын тээврийн харилцааг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монгол-Хятадын хилийн төмөр замын 1955 оны хэлэлцээр, Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах асуудлыг тавьж, энэ чиглэлээр хоёр улсын яам, холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллахаар боллоо.
2023-06-18
Гүний болон зөөлрүүлсэн, цэвэршүүлсэн ус авах худагтай болов
Түүнчлэн энэ нь ус цэвэршүүлэх, зөөлрүүлэх төхөөрөмж бүхий анхны худаг болжээ. Иргэд картаа ашиглан үйлчлүүлэх бөгөөд гүний усны үнэ бусад худгийнхтай адил буюу литр нь 6.8, зөөлрүүлсэн нь 8.6 төгрөг аж. Харин цэвэршүүлсэн усыг иргэд баллонд хийж авч болох бөгөөд 19 литр орчмыг нь 1500 төгрөгөөр худалдах гэнэ.
2023-06-14
“Талын салхи”-ийг долоо дахь удаагаа зохион байгуулна
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Монголын чопперчин ахан дүүс” төрийн бус байгууллага хамтран “Талын салхи” олон улсын мото фестивалийг Сүхбаатарын талбайд долоо дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэлээ базааж байна. Уг арга хэмжээний нээлт бямба гаргийн 13.00 цагт эхэлж, гурван цаг орчим хугацаанд үргэлжлэх нь
2023-06-07
Тусгай хамгаалалттай газрууд өнөөдрөөс шинэ тасалбараар үйлчилнэ
Байгалийн нөөц, дурсгалт, цогцолборт газар, дархан цаазат бүсэд нэвтэрч буй иргэдээс 1000-5000 төгрөг авахаар журамласан бол мотоциклтой зорчигчоос 1000-5000, суудлын автомашинтайгаас 3000-15 000, ачаанаас нь 10 000-50 000, автобуснаас 10 000-120 000, нисдэг тэрэг болон онгоцтой суудлын тооноос хамаараад 60 000-500 000 төгрөг хураахаар тусгажээ. “Монголд тавтай морил” уриалгатай нийцүүлэн тусгай хамгаалалттай газрын тасалбарыг мөн шинэчилсэн байна. Үүнийг хамгаалалтын захиргаад өнөөдрөөс эхлэн ашиглах аж.
2023-06-05
Монгол соёлоор дайлагч “ХҮ хамтлаг” сэдэвт марктай боллоо
“Монгол шуудан” ХК-иас “ХҮ хамтлаг” сэдэвт марк гаргаснаа түгээж эхэллээ. Уг бүтээлийн талаар мэдээлэх, анхны өдрийн дугтуйг гүйлгээнд гаргах ёслолыг “Чингис хаан” музейн хүндэтгэлийн танхимд зохион байгуулсан юм. Уг марк 40х40 мм хэмжээтэй бөгөөд30 мянган ширхгийг хэвлэжээ. Зураач, дизайнер нь Б.Хишигсүрэн.
2023-06-02
Дуучин Д.Оюунтүлхүүрийн амжилтыг маркийн сэдэв болгожээ
“Монгол шуудан” ХК-ийн Марк, үнэт цаасны хэлтсээс “Монгол-Японы соёлын харилцаа” сэдэвт марк гаргав. Нээлтийн болон анхны өдрийн дугтуйг танилцуулах ёслол Япон Улсын ЭСЯ-нд өчигдөр боллоо. Уг маркийг Монгол Улсын Төрийн далбааны наана дуучин, ая зохиогч, Гавьяат жүжигчин Д.Оюунтүлхүүр 1989 онд Япон Улсын Нагоя хотод болсон Дэлхийн хүүхдийн хөгжмийн наадмын гран при шагнал гардан авсан үеийн зургийг усан будгаар зурсан хөрөг, мөн түүний дуулсан “Ээжийн бүүвэй” дууны дахилтыг ноотоор харуулан, дуучны нэрийг монгол бичгээр болон япон үсгээр бичиж зохиомжлон бүтээжээ.
2023-05-30
Гадаад паспортууд яагаад өөр өөр өнгөтэй байдаг вэ
Үндсэндээ гадаад паспортыг улаан, цэнхэр, ногоон, хар гэсэн 4 үндсэн өнгөөр үйлдвэрлэдэг гэж " Passport Index" мэдээллийн санг хөтөлдөг, “Arton Group”-ын дэд ерөнхийлөгч Hrant Boghossian тайлбарлажээ.
2023-05-18
"Хурдан” цэгийг 40 гаруй улсад нээнэ
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Нийслэл хариуцсан газрын дарга Г.Өнөрцэцэг “Энэ онд багтааж Улаанбаатарт 61 байршилд цэг нээнэ. Энэ сараас орон нутагт ч ажиллуулахаар төлөвлөсөн. Үйлчилгээний ажилтнуудыг хоёр сар дадлагажуулсан. Эхний ээлжид 21 аймгийн төвд, цаашид сумуудад үе шаттайгаар “Хурдан” цэг бий болгох юм. Мөн гадаадын 40 гаруй оронд ийм үйлчилгээг нэвтрүүлнэ” гэв.
2023-04-28
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 35 байршилд зохион байгуулахаар болжээ
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нөө-цийн махны өргөтгөсөн худалдааг энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулахаар болсноо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. Үүний хүрээнд дүүрэг бүрт өргөтгөсөн худалдааны хэд хэдэн цэг гаргах аж. Тухайлбал, Баянгол дүүргийн хоёр, 10, 19, 23, 26, 32, 34 хорооны нутаг дэвс гэрт мах борлуулах цэг байрлах нь.
2023-04-14
Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой тохиож байна
Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой тохиож байна. Тодруулбал, 1981 оны гурав сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт долоо хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм.
2023-03-22