Үндсэндээ гадаад паспортыг улаан, цэнхэр, ногоон, хар гэсэн 4 үндсэн өнгөөр үйлдвэрлэдэг гэж " Passport Index" мэдээллийн санг хөтөлдөг, “Arton Group”-ын дэд ерөнхийлөгч Hrant Boghossian тайлбарлажээ.
Зарчмын хувьд аль өнгийг сонгох нь тухайн улс орон өөрсдөө шийддэг. Европын Холбооны гишүүн орнууд улаан (бургунди улаан) паспорттой болон ЕХ-ны гишүүн гэдгээ илэрхийлэхийн тулд улаан паспортыг сонгосон байдаг.
Гэхдээ ЕХ-нд байдаггүй ч улаан паспорттой улс орнууд бий, жишээ нь Монгол, Турк юм. Эсрэгээрээ Люксембург, Хорват зэрэг улсууд ЕХ-ны гишүүн боловч улаан паспортгүй.
Цэнхэр паспорт нь Далайн тив, Хойд болон Өмнөд Америкийн "шинэ ертөнц"-ийг бэлгэддэг. Харин ногоон паспорт нь тухайн улсын шашин шүтлэгийг илэрхийлж болно.
Саудын Араб, Марокко эсвэл Пакистанд ногоон паспорт байдаг бөгөөд энэ нь эдгээр улсад шашин шүтлэг өндөр байр суурь эзэлдэг болохыг харуулдаг (ногоон өнгө нь Исламын өнгө).
Үүнээс гадна Өмнөд Африк, Нигер, Нигери, Сенегалын иргэд ногоон паспорттой. Харин цөөхөн улс орнууд хар өнгийн паспорттай.
Ботсвана, Ангол, Чад, Конго зэрэг Африкийн зарим улсууд ийм өнгөтэй паспорттой. Шинэ Зеланд улс үндэснийхээ өнгөөр энэ паспортыг сонгосон ба энэ нь хар өнгө.
Паспорт нь дэлхийн бусад орнуудаас өөрийн өнгөөр ялгарахыг хүсдэг ба уламжлалт 4 өнгөнөөс гадна зарим улсууд, Швейцарь тод улаан өнгийг, Сингапурын улбар шар өнгийг сонгосон.
Ватикан ногоон паспорттай, Сан-Марино цайвар цэнхэр, Люксембург, Хорватууд цэнхэр паспорттой. АНУ паспорт гэхэд эхлээд шаргал, дараа нь улаан, ногоон, харин 1976 оноос хойш цэнхэр өнгөтэй байна. Өнөөгийн байдлаар харин паспортонд бараандуу өнгийг илүүтэй сонгож, тренд болж буйг паспорт тийм ч амархан халтардахгүй, мөн паспортын нүүрэнд заавал хэвлэгддэг төрийн сүлд нь сайн тодорч гарч ирдэгтэй холбож тайлбарлажээ.
Өнгөний сонголтонд соёл, улс төр, шашин, газар зүйн хүчин зүйлээс гадна материалын хүртээмж чухал үүрэг гүйцэтгэдэг. Паспорт үйлдвэрлэх нь дэлхийн цөөхөн компаниудын хийдэг хяналттай үйл явц юм.
Канад, Их Британи, АНУ, Хятад, Норвеги зэрэг улсуудын паспорт дээр зөвхөн хэт ягаан туяаны гэрэлд харагдахуйц далд дүрс байдаг.
Паспортын хэмжээ, хэлбэрийг олон улсын Иргэний нисэхийн байгууллага (ICAO) нарийн тодорхойлсон байдаг - 125 мм урт, 88 мм өргөн байх ёстой.
Эх сурвалж: Завхан аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс