Өмнөд Солонгосын “T’way air” агаарын тээврийн компани энэ сарын 28-наас Дэгү-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэхээр бэлтгэлээ базааж байна. Япон, Вьетнам, Тайланд, Гуам, Филиппин, Сайпан зэрэг чиглэлд 29 онгоцоор захиалгат нислэг үйлддэг тус компани энэ сараас эхлэн Инчоноос Улаанбаатар луу зорчигч тээвэрлэж буй бол ирэх долоо хоногийн баасан гаргаас бас нэг шинэ чиглэлээ нээх нь.
Монгол, БНСУ хооронд өмнө нь МИАТ, “Кorean air” гэсэн хоёр компани нислэг үйлддэг байсан юм. Харин одоо эдгээрээс гадна “Аэро Монголиа”, “Air Busan”, “Asiana airlines”, “Easter jet”, “T’way air” зэрэг тав, нийт долоон авиа компани агаарын тээврийн үйлчилгээ тогтмол үзүүлж байна. “T’way air” компани Дэгү-Улаанбаатар чиглэлд долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэхээр төлөвлөжээ.