Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Ханги-Мандалын боомтын ойролцоо барьсан бөгөөд аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байна.
Уг гэрийг соёлын тэргүүний ажилтан, зохион бүтээгч, уран гартан Д. Дамсрайсэлнэн урчуудын хамт бүтээжээ. Тэрбээр 20 жилийн турш монголдоо болон гадаад зах зээлд 2000 гаруй гэр урласан үндэсний тэргүүлэгч үйлдвэрийг удирддаг бөгөөд Монгол гэрийн соёлыг хадгалахын хамт бат бөх, үзэмж чанарын шийдлийг гайхалтай урладаг байна.
Уг бүтээлийг “Сэлнэн” үйлдвэрийн урчууд дөрвөн сарын хугацаанд урлаж, 12 хоногт барьж босгож байжээ. Тус гэрийг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах бөгөөд 2018 онд Гиннест бүртгэсэн байна. Хатанбулаг дахь Ханги боомт нь цаашдаа аялал жуулчлалын томоохон бүс болох боломжтой аж.
- 36 ханатай
- Унины урт 11.4 метр
- Гэрийн өндөр 14.0 метр (3 давхар байшинтай тэнцэнэ)
- 1800 метр эсгий орсон
- 1000 кв.метр талбайтай
- 500 хүний багтаамжтай
- Унь нь нуман хэлбэртэй.