Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нөө-цийн махны өргөтгөсөн худалдааг энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулахаар болсноо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв. Үүний хүрээнд дүүрэг бүрт өргөтгөсөн худалдааны хэд хэдэн цэг гаргах аж. Тухайлбал, Баянгол дүүргийн хоёр, 10, 19, 23, 26, 32, 34 хорооны нутаг дэвс гэрт мах борлуулах цэг байрлах нь. Мөн Сонгино хайрхан дүүргийн нэг, ес, 10, 24, 31, 33, Баянзүрхийн гурав, дөрөв, зургаа, 11, 16, 23, Чингэлтэйн хоёр, зургаа, 14, 15, 20 дугаар хороонд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно. Хан-Уул дүүргийн хувьд долоо, 10, 15, 20, 21, Сүхбаатарын 11, 18, 19 дүгээр хороодын байр болон томоохон худалдааны төвийн гадна өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл, амралтын өдрүүдэд нийт 35 байршилд нөөцийн мах борлуулна. Түүнчлэн ирэх даваа гаргаас эхлэн зургаан дүүрэгт тус бүр нэг цэгт нөөцийн мах байнга борлуулах цэг ажиллуулахаар төлөвлөжээ. Хан-Уул дүүргийн нэг цэг Яармагийн эцэс, Сонгинохайрханых Баянхошууны Хөтөлд, Сүхбаатарынх “Хан-Эрдэнэ” дэлгүүрийн гаднах талбайд байрлана. Чингэлтэй дүүргийнх “Далайхүү” худалдааны төвийн гадна, Баянголынх 10 дугаар хорооллын автобусны буудлынхойд талд, Баянзүрхийнх Жуковын талбай, Улиастайн гүүрний баруун талд байх аж.