Монголын говьд шинжлэх ухаан, технологийн хүрээлэн, сансрын судалгааны бааз байгуулах зорилгоор хэрэгжүүлж буй “Mars-V” төсөлтэй холбоотой нэгэн сонирхолтой үзэгэлэн өнөөдрөөс олны хүртээл болох нь.
Тус төслийг хэрэгжүүлэх үеэс нэгдэж, хамтран ажилласан зураач Д.Батбилэг, түүний хүү Б.Эрдэнэбаяр нар 2019 оноос хойш туурвисан гараг эрхсийн сэдэвт бүтээлүүдээ “Монгол арт” галерейд долоо хоног дэлгэх юм байна. Тус үзэсгэлэн шинжлэх ухаан, техник, технологи, тэр дундаа сансар судлал сонирхдог хүүхэд, залууст чухал ач холбогдолтойг төслийн багийнхан онцолжээ.
Марсын арт хэмээх тодотголтой “Be ready”-г үнэ төлбөргүй толилуулах аж.