БНСУ-ын “T’way air” компани энэ сарын сүүлчээр Дэгү-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж эхлэхээ зарлаад буй цаг үетэй зэрэгцэн өмнөд хөршийн агаарын тээврийн хамгийн том компани Улаанбаатар-Хөх хот чиглэлд зорчигч тогтмол тээвэрлэх болсноо албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, “Air China” компани ирэх сарын 6-наас эхлэн долоо хоног бүрийн пүрэв, ням гарагт нислэг үйлдэх юм байна. Элавиа компанийн цахим хуудсанд бичсэнээр тухайн чиглэлд нэг талдаа нисэх тийзийн доод үнэ 571 500, хоёр талынх нь 980 100 төгрөгөөс эхлэх гэнэ. Монголоос Хятадыг чиглэсэн зорчигчдын урсгал эрс нэмэгдэж буйтай холбогдуулан нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ийм шийдвэр гаргажээ.