Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлнэ
“Эрдэнэс Монгол” нэгдлээс хэрэгжүүлсэн манлайлал, засаглал, нэгдлийн үйл ажиллагаа, үр дүнг сайжруулах тогтолцооны шинэчлэл, Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформын хүрээний арга хэмжээний талаар Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэв.
2024-11-21
Ерөнхийлөгч 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан баталсан бусад хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавилаа. УИХ алдагдалгүй төсөв батлах, Үндсэн хуульд заасан хууль дээдлэх зарчмаа баримтлах нь зүйтэй гэж үзсэн учраас төсөвт хориг тавих шийдвэр гаргасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар дурдав.
2024-11-21
Үргэлж олонхын зөв, цөөнхийн буруу байдаггүй
Парламентыг 126 гишүүнтэй болгохын тулд УИХ-ын Тамгын газрынхан олон ч орноор явж, туршлага судалж байв. Гишүүний тоо 50-иар нэмэгдэх учраас суух танхим, ширээ, сандлаас эхлээд өөрчилсөн. Үүний дотор тоног төхөөрөмжтэй холбоотой шинэчлэл, өргөтгөл ч хийсэн нь мэдээж. Гэтэл шинэ УИХ-ын анхны намрын чуулган эхлээд сар гаруй болоход л санал хураах төхөөрөмж нь гацаж, “гажигтах” болов.
2024-11-20
Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийн талаар Ерөнхий сайд танилцуулав
Долоо хоног бүрийн даваа гарагт хуваарь ёсоор УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралддаг билээ. АН-ын бүлэг өчигдөр 10.00 цагт хуралдав. Тус бүлгийн энэ удаагийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээний явцын талаар мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хятадын талаас боомтуудыг үе шаттай холбоно.
2024-11-19
“Хууль санаачлаад байдаггүй” гишүүн
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2024-11-18
Буруу бүтэц зурсан алдааг дэд сайдаар нөхөх үү
Дэд сайдгүй ажиллах Ерөнхий сайдын санаачилга гурван сарын л хугацаатай байжээ. Уг нь хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа Л.Оюун-Эрдэнэ ийм албан тушаал хэрэггүй гэж мэдэгдэж, цомхон, чадварлаг төртэй ажиллах амлалт өгсөн юм.
2024-11-18
Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхэллээ
Засгийн газраас энэ оны аравдугаар сарын 25-ны өдөр өргөн барьсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Энэ үеэр гишүүдийн асуулт, хариултаас тоймлон хүргэж байна.
2024-11-15
АН: Ц.Даваасүрэнд улс төрийн хариуцлага тооцох ёстой
УИХ дахь МАН, АН-ын бүлэг өчигдөр 10.00 цагт хуралдахаар товлосон. Гэвч МАН-ын бүлэг тодорхойгүй шалтгаанаар хуралдсангүй. Харин Ардчилсан намын бүлэг ээлжит хурлаараа хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өгсөн юм.
2024-11-12
Монгол, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд шинэ “зам” гаргасан айлчлал
Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар энэ оны есдүгээр сарын эхээр манай улсад айлчилсан билээ. Тэгвэл ...
2024-11-11
Төрийн тамгаар тоглогч
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2024-11-11
Засгийн газар огцрох уу
Засгийн газар байгуулагдсаны 100 хоног ирэх сарын сүүлчээр тохионо. Сайд нараа томилж, бүрэн бүрэлдэхүүнээ баталгаажуулснаас нь тооцвол энэ хугацаа хэдийн өнгөрчихсөн. Гэхдээ үйл ажиллагааны хөтөлбөрөө баталж, ажлаа эхэлснээс хойш тэд 100 хоногоо тоолж буй аж. Үүнээс өмнө хамтарсан Засгийн газар олон нийтийн зүгээс эхний огцруулах, хариуцлага тооцуулах сануулгаа авч байна.
2024-11-08
Хятадын томоохон гүүр, туннелийн байгууламжтай танилцлаа
Зыжы туннел нь Ханжөү хотын хурдны замын "Дөрвөн босоо, таван хэвтээ" төслийн чухал хэсэг. Тээврийн хөдөлгөөнийг хурдан, үр ашигтай болгох зорилготой. Энэхүү туннел үзэсгэлэнт Шиху нуурын доогуур хийгдсэн. Шиху нуур нь дэлхийн өвд бүртгэгдсэн, тус улсын түүхэн дурсгалт, тусгай хамгаалалттай газруудын нэг. Туннелийг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр барьжээ. Туннел нь техникийн өндөр үзүүлэлттэйгээс гадна Ханжөү хотын авто замын ачаалал ялангуяа, Шиху нуурын үзэсгэлэнт газрын замын түгжрэлийг багасгахад чухал хувь нэмэр оруулдаг талаар тус хотын Барилгын хөгжлийн төв, Зам, гүүрийн группийн удирдлагууд танилцуулав. Туннелийн барилгын ажил 2013 онд эхэлж, 2016 онд ашиглалтад оржээ. Нийт 14.4 км урт, 21 метр өргөн уг туннел нь хоёр талдаа гурван урсгалтай авто зам бүхий томоохон бүтээн байгуулалт аж. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян бүтээн байгуулалтын энэ үед Жөжян мужийн даргаар ажиллаж байжээ.
2024-11-07
УИХ-ын гишүүд дураараа авирласаар байг уу
Иргэдийг төлөөлөн парламентад сууж буй гишүүд сонгуулийн дараа гэнэт зангаа хувиргаж, сонгогчдын дэмжлэгээр энэ суудалд хүрснээ мартчихав бололтой. Уг нь УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн 2.1.5-д зааснаар тэд биеэ авч явах болон шударга байдлаараа бусдад үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Гэтэл төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж буй гишүүн иргэдээ хээвнэг доромжилж, хараадаг болов. Цаашлаад хараал урсгасан, хашхичсан лайвыг нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрынхан цахим хуудсаараа түгээн, дэмждэг хачирхалтай үйлдлийг ч бид харлаа.
2024-11-07