“Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуцлага хүлээх ёстой”
АН-ын дарга талийгаачийн гэр бүлд эмгэнэл илэрхийлж, шударгаар өрсөлдөхийг, хүний аминаас илүү үнэтэй төрийн сонгууль байх ёсгүйг сануулав. Мөн тус намын гишүүд, дэмжигчид уржигдар Сүхбаатарын талбайд зул өргөж, эмгэнэл илэрхийлсэн. Монголчууд найман удаа сонгуулиа тайван замаар хийж чадсан. Харин ес дэх удаагийн сонгуулийн сурталчилгааны үеэр нэг хүний алтан амь ийнхүү үрэгдэв.
2024-06-18
Гадаадад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын тоо 2012 оныхоос гурав дахин өсөв
Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг авах бэлтгэл хангагдсаныг сонгуулийн төв байгууллагаас уламжлав. УИХ-ын ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдийн саналыг энэ сарын 20-23-нд авах бөгөөд 13 095 иргэн саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн байна. Тэдгээрээс БНСУ-д 2983, АНУ-д 1862, Японд 1441, Австралид 1282 сонгогч бүртгүүлсэн нь хамгийн олон бол Египет, Кувейтэд 12 хүн саналаа өгөхөөр байгаа нь хамгийн цөөн аж
2024-06-18
ДӨРӨВДҮГЭЭР ТОЙРОГ: Хуучин “бурхи”-нууд уу, шинэ дүрх төрх үү
Булган, Орхон, Хөвсгөл аймгаас бүрдэх УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрог найман мандаттай. 16 нам, хоёр эвслээс болон бие даагч нийт 87 хүн өрсөлдөж буй томоохон тойргуудын нэг. Бас нэлээд сонирхолтой нэр дэвшигчидтэй гэж болно. МАН, АН, ИХН-ынхан бүрэн ирцээр тус бүр найман хүн нэр дэвшүүлжээ. Эл жагсаалтыг Л.Гүндалайгийн Ард түмний хүч нам үргэлжлүүлсэн нь сонирхолтой. Гишүүн асан маань төрсөн нутаг, өөрийг нь УИХ-д гурвантаа сонгосон Хөвсгөл аймгийнхандаа ихэд найдлага тавьж буй бололтой юм. Тэрбээр бусад долоон нэр дэвшигчээ манлайлан ажиллаж байгаа аж. Гэвч энэ багаас түүнээс бусдыг нь олон нийт танихгүй. Дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй учраас хоосон нэр жагсаахад ч хэцүү юм.
2024-06-17
Гуравдугаар тойрог: Цөөнх үндэстний өрсөлдөөн
Ямар ч “хольц”-гүй, давуу эрхтэйгээр дангаараа нэг тойрог болсон аймаг бол Баян-Өлгий. Уг нь Монгол бол нэгдмэл нэг улс хэдий ч цөөнх үндэстний төлөөллийг УИХ-д заавал багтаах ёстой хэмээн зүтгэсээр ийнхүү сонгуулийн гуравдугаар тойргийг тэдэнд “өгсөн” юм. Тэнд есөн нам, хоёр эвслээс болон бие даагч нэг, нийт 22 хүн нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна. Гурван мандаттай тойрогт МАН, АН-аас гадна ИЗНН, Иргэний хөдөлгөөний нам (ИХН), ХҮН нам бүрэн нэр дэвшүүлж буй. Мөн Шинэ нэгдсэн эвсэл хоёр хүн сойсон бол Үндэсний эвсэл, Бүгд найрамдах, Үнэн ба зөв, Эрх чөлөөний эвсэл, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намаас тус бүр нэг хүн нэр дэвшжээ. Түүнчлэн ганц бие даагчтай.
2024-06-17
Сонгогчдод зориулсан гарын авлага гаргалаа
Сонгуулийн ерөнхий хорооноос “Сонгогч танаа” гарын авлага бэлтгэн гаргажээ. Манай улс энэ удаагийн УИХ-ын сонгуулиар түүхэндээ анх удаа 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгох юм. Тиймээс цөөнгүй иргэн хэрхэн саналаа өгөхөө хараахан мэдээгүй, ойлгоогүй байна. Үүнтэй холбоотойгоор дээрх гарын авлагад сонгогч саналаа хэрхэн зөв тэмдэглэх талаар тусгажээ. Мөн сонгуулийн тогтолцоо, тойрог болон мандатын талаарх мэдээллийг багтаасан аж. Түүнчлэн саналаа өгсний дараа нууцлалыг хэрхэн хангах, төхөөрөмжид яаж уншуулах зэрэг мэдээллийг эл гарын авлагаас авах боломжтой гэнэ. Сонгогчдын боловсролыг
2024-06-14
Хилийн чанад дахь сонгогчдын бүртгэл өнөөдөр дуусна
УИХ-ын ээлжит сонгуульд гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэд оролцох боломжийг холимог тогтолцоо олгоод буй. Хилийн чанад дахь иргэдийн саналыг энэ сарын 21-23-нд гурван өдрийн турш авах юм. Тэд пропорционал тогтолцоогоор нам, эвслийн нэр дугуйлах сонголт хийж, жагсаалтаар сонгогдох 48 гишүүнийг тодруулахад оролцох учиртай. Үүний өмнө иргэд тухайн улс, хот дахь өөрт ойр байрлах дипломат төлөөлөгчийн газартаа сонгуульд оролцох тухайгаа заавал урьдчилан бүртгүүлнэ. Ингэхдээ цахимаар болон биечлэн очиж бүртгүүлэх сонголт өгсөн билээ. Тэгвэл уг бүртгэл өнөөдөр 00.00 цагт дуусна.
2024-06-14
ХОЁРДУГААР ТОЙРОГ: “Хуучцуул”-ын хооронд өрсөлдөөн өрнөх үү
Хууль бус болон ёс зүйгүй үйлдэлд нэр холбогдсон улс төрчдийг УИХ-д сонгочхоод бид шударга ёс нэхэж чадахгүй. Мөнгө тарааж, санал худалдаж авахыг санаархагчдаас бидний төлөө сэтгэл, зүтгэл гаргахыг шаардах боломжгүй. Тэдэнд угаас ийм хүсэл, чадвар үгүй. Тиймээс хүн бүр сонгуульдаа идэвхтэй оролцож, ирэх дөрвөн жилд өргүй, түгжрэлгүй, утаагүй, үг хэлж, хэвлэн нийтлэх эрхээ хамгаалж үлдэх, эдийн засгийн эрх чөлөөтэй амьдрах сонголт хийх хариуцлагатай цаг ирээд байна. Мэдээллийг сайтар нягталж, тунгаан бодсоны эцэст л зөв сонголт хийж чадна.
2024-06-14
Монгол, Бутан Улсын харилцааг парлементын түвшинд өргөжүүлнэ
Монгол Улсаас Бутан улсад суугаа Элчин сайд Д.Ганболд төлөөлөгчдийн хамтаар тус улсын Үндэсний ассамблейн дарга Вангчук Намгъялд мягмар гарагт бараалхлаа. Вангчук Намгъял уулзалтын үеэр Бутаны оюутнууд уламжлалт анагаах ухааны чиглэлээр суралцахад тэтгэлэг олгож, мал аж ахуйн салбарт дэмжлэг үзүүлж байгаад Монгол Улсад талархал илэрхийлэв.
2024-06-14