“Үндэсний эвсэл”-ийн дарга Н.Номтойбаяр үзэл бодлоо илэрхийлэв. Тэрбээр “Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод МАН-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх ёстой. Ийм ёсзүйн хариуцлагыг монголчууд бид сайн мэднэ. Хэдхэн жилийн өмнө хөхөө дүн өвлийн хүйтнээр дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг табчиктай нь гаргаж байсандаа тухайн үеийн Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх ёсзүйн хариуцлага хүлээж, суудлаасаа огцорч байсан. Энэ үйл явдалтай зүйрлэх юм бол уржигдар шөнийн эрдэнэт хүний амь хохирсон явдал харьцуулашгүй. Г.Сайханбаяраар туг тахиж, иргэдийн тархийг угаах гэж байгаа бол маш том эндүүрэл. Үнэхээр эмгэнэл илэрхийлэх гэж байгаа бол талийгаачийн ар гэр, эхнэр, хүүхдүүдээс нь уучлалт хүсэх хэрэгтэй. Дээрээс нь сонгуулийн сурталчилгааны үед иргэдийнхээ тархийг хар пиараар “угааж”, дайн болох гэж байгаа мэтээр жүжиг тавьж, иргэдээ талцуулж байна. Авлигатай тэмцэнэ гэдэг бол Монгол ардын намтай тэнцэнэ гэсэн үг. Авлигатай тэмцэх гэж байгаа бол нам дотроо хий. Ард иргэдийг турхирч, гэмгүй иргэдийг бүү талцуул" гэв.
Үүнийхээ дараа тэрбээр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг зургадугаар сарын 26-нд Сүхбаатарын талбайд халз мэтгэлцээнд дуудлаа.