АТГ-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй 1336 хүний хөрөнгө орлогын мэдээллийг олон нийтэд ил болголоо. Уг жагсаалтын эрх баригч намаас Соёлын сайд Ч.Номин, Д.Энхтүвшин, Ж.Энхбаяр, Б.Чойжилсүрэн, Д.Өнөрболор, С.Амарсайхан, Ц.Цэрэнпунцаг, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Л.Энх-Амгалан, Д.Амарбаясгалан нар хөрөнгөөрөө эхний 50-д багтаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийт хөрөнгийн хэмжээгээрээ тэргүүлж буй 50 нэр дэвшигчийн 18 нь МАН-ынх бол АН-ын 15, ХҮН намын хоёр, Иргэний Хөдөлгөөний Намын дөрөв, бие даагч дөрөв байгаа юм.
- О.Баатархуяг - 82 тэрбум 820 сая төгрөг /Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам/
- Ч.Номин - 59 тэрбум 797 сая төгрөг /Монгол Ардын нам/
- Б.Түвшин - 36 тэрбум 192 сая төгрөг /Ардчилсан нам/
- Ө.Баяраа - 35 тэрбум 45 сая төгрөг /Иргэний хөдөлгөөний нам/
- Ө.Оюунчимэг - 34 тэрбум 612 сая /Бүгд найрамдах нам/
- Д.Энхтүвшин - 33 тэрбум 969 сая төгрөг /Монгол ардын нам/
- Г.Очирбат - 28 тэрбум 844 сая төгрөг /Ардчилсан нам/
- Ж.Энхбаяр - 24 тэрбум 896 сая төгрөг /Монгол ардын нам/
- А.Батсүх - 23 тэрбум 128 сая төгрөг /Шинэ нэгдсэн эвсэл/
- Д.Доржпүрэв - 23 тэрбум 14 сая төгрөг /Ардчилсан нам/