Сонгуулийн ерөнхий хорооноос “Сонгогч танаа” гарын авлага бэлтгэн гаргажээ. Манай улс энэ удаагийн УИХ-ын сонгуулиар түүхэндээ анх удаа 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгох юм. Тиймээс цөөнгүй иргэн хэрхэн саналаа өгөхөө хараахан мэдээгүй, ойлгоогүй байна. Үүнтэй холбоотойгоор дээрх гарын авлагад сонгогч саналаа хэрхэн зөв тэмдэглэх талаар тусгажээ. Мөн сонгуулийн тогтолцоо, тойрог болон мандатын талаарх мэдээллийг багтаасан аж. Түүнчлэн саналаа өгсний дараа нууцлалыг хэрхэн хангах, төхөөрөмжид яаж уншуулах зэрэг мэдээллийг эл гарын авлагаас авах боломжтой гэнэ. Сонгогчдын боловсролыг
сайжруулах, сонгох эрхийг хангах зорилгын хүрээнд уг гарын авлагыг иргэдэд хүргүүлэхээр ажиллаж буй юм. Иргэд “Сонгогч танаа” товхимол дахь QR кодыг ухаалаг утсаараа уншуулснаар санал өгөхтэй холбоотой мэдээллийг дижитал контент хэлбэрээр үзэх боломжтой аж.