Өвөрхангай аймгийн Сант суманд эрдэнэт хүний амь эрсэдсэн эмгэнэлт явдалтай холбогдуулан МАН-аас мэдэгдэл хийлээ. МАН-ын генсек Д.Амарбаясгалан энэ талаар мэдэгдэхдээ "Өвөрхангай аймгийн Сант суманд 2024 оны зургадугаар сарын 15-16-нд шилжих шөнө хүний амь нас эрсэдсэн эмгэнэлт явдал гарсанд гүн эмгэнэл илэрхийлье. Энэ хэрэгт холбогдон шалгагдаж буй П.Отгонбаатар нь УИХ-ын I тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын штабт гэрээ байгуулан ухуулагчаар ажиллаж байсан тул Г.Сайханбаярт ёсзүйн хариуцлага хүлээлгэж, нэр дэвшигчээс эргүүлэн татах улстөрийн шийдвэрийг МАН-ын төв штабаас гаргасан болно" гэлээ.