Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2024.12.06)-ийн нэгдсэн хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026- 2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр эхэллээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хийлээ. Хуулийн төсөлд Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий бодит өсөлтийг 2025 онд 8.0 хувь, 2026-2027 онд 6.5 хувь байх, хэрэглээний үнийн өсөлтийн түвшнийг 2025 онд 7.2 хувь, 2026 онд 5.0 хувь, 2027 онд 4.0 хувьд хүргэхээр тооцсон байна. Мөн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2025-2027 онд алдагдалгүй байхаар тооцож, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 2025 онд 55 хувь, 2026 онд 50 хувь, 2027 онд 45 хувьтай тэнцэхээр байна.
2024-12-12
МАН-ын сонгуулийн санхүүжилт 51.4, АН-ынх 29 тэрбум төгрөгт хүрчээ
“Бодлогод залуусын хяналт” ТББ-аас санаачлан “Нээлттэй нийгэм форум”-ын дэмжлэгтэйгээр “Дата эрх чөлөө” үзэсгэлэнг өчигдөр нээв. Энэ жилийн хувьд “Дата эрх чөлөө: Сонгууль 2024” сэдвийн хүрээнд уг үзэсгэлэнг олон нийтэд танилцуулсан бөгөөд энэ сарын 13 хүртэл “Norphei art” галерейд үргэлжлэх юм байна.
2024-12-10
Ажлаа хийдэггүй гишүүдийг эгүүлэн татъя
Энэ парламент байгуулагдсан цагаасаа л төсөвтэй холбоотой асуудал хэлэлцэж буй юм. 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2024 оны төсвийн тодотгол, улмаар 2025 оны төсвийг хоёр дахиа эхнээс нь хэлэлцэж байна. Гэхдээ голдуу хагас ирцээр буюу 60 гаруйхан гишүүнтэйгээр энэ бүх чухал ажлыг хийж буй нь анхаарал татна.
2024-12-09
Нефтьтэй нутгийг удирдаж асан нефтийн инженер
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2024-12-09
Оны шилдэг улс төрч шалгаруулж онигоо болох вий
Оны шилдэг улс төрч, төр, нийгмийн зүтгэлтэн, хөгжилд түүчээлэгчид удахгүй “төрөн гарах” юм биш биз. Шинэ он хаяанд ирсэнтэй холбоотойгоор байгууллага, аж ахуйн нэгжүүд шилдгээ шалгаруулаад эхэлсэн. Үүнийг дагаад дарга нар ч нэгнээ шагнаж, шилдгүүдээ тодруулах вий гэж айж, ичих юм. Ийм туршлага тэдэнд арвин учраас тэр.
2024-12-06
Алдагдалгүй ч амлалтаа биелүүлээгүй төсөв
Улсын төсвийг алдагдалгүй, үр ашигтай болгох хоёр шаардлагыг Төрийн тэргүүн тавьсан. Үүний дагуу Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг дахин өргөн мэдүүлж, УИХ-аар яаралтай хэлэлцэж эхэллээ. Төсөлд орлого, зарлага аль алийг нь бууруулж, 33.5 их наяд болгон тэнцүүлжээ. Анхны төсөлд орлогыг 36.8, зарлагыг 35.8 их наяд төгрөгөөр тусгасан байсан юм. Тэгвэл одоо зарлагыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж, орлоготойгоо тэнцүүлснээр алдагдалгүй төсөв байх шаардлагыг биелүүлсэн аж.
2024-12-06
Бэлчээрийн зохистой удирдлагын олон улсын эвсэл байгуулах талаар санал солилцов
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотод зохион байгуулж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын XVI бага хуралд оролцож байна. Тэрбээр өчигдөр тус конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиотой уулзаж, байгаль дэлхийг хамгаалах, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулан ажиллаж байгаад нь талархлаа илэрхийлжээ.
2024-12-04
Ч.Өнөрбаяр:16 яамнаас дөрөв нь л зохих ёсны дагуу мэдээлэл, тайлангаа ирүүлсэн
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг ажлын тайлангаа нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлттэй уялдуулан гаргах үүрэг, чиглэл өгсөн. Үүний дагуу яамдуудад нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзүүлэлттэй уялдуулан гаргасан тайлан мэдээг ирүүлэх үүрэг даалгаврыг хүргүүлжээ.
2024-12-03
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжлээ
Засгийн газар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэцүүлэхээр өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Нэгдсэн чуулганд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь үүнийг дэмжсэнээр хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. УИХ дахь АН, МАН-ын бүлэг өчигдөр хуваарь ёсоор хуралдаж, 2025 оны төсөвтэй холбоотой болон цаг үеийн бусад асуудлаар олон нийтэд мэдээлэл өглөө.
2024-12-03
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан төсвийн цаглаврын дагуу жилийн төсвийн төслийг Засгийн газар 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Улсын Их Хурал жилийн төсвийн төслийг 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор батлахаар тус тус заасан. Иймд Төсвийн тухай хуульд “Төсвийн төслийг дахин мэдүүлж, батлах” гэсэн 321 дүгээр зүйлийг нэмж тусгахаар хуулийн төслийг боловсруулжээ
2024-12-02
Чингэлтэйнхний дэмжлэгээр төлөөлөгчөөс гишүүн болсон Ц.Баатархүү
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2024-12-02
Улс төрийн намын тухай хууль ба Засгийн газрын айдас
Эрх баригчид, түүний хамтрагч намын удирдлагууд нэг зүйл сэджээ. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн Улс төрийн намын тухай шинэчлэн найруулсан хуульд намын дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг нийцүүлэн өөрчлөхтэй холбоотой заалтын хугацааг тэд 2027 оны наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулахаар санал нэгдсэн байна.
2024-11-29
Төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.
2024-11-26
Хүүхдийн төлөө гэх Х.Баасанжаргал
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2024-11-25
Судалгааны МЭК байгууллагын зөрчлийн хэргийг дахин хэлэлцүүлнэ
Зөрчлийн тухай хуулийн 17.1-16.7-д заасан “Хүн, хуулийн этгээд нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, эсхүл нөхөн болон ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан, нийтэлсэн, нэвтрүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 20 000, хуулийн этгээдийг 200 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх заалтын дагуу ШӨХТГ-ын улсын байцаагч торгох шийтгэвэр ногдуулсан байна.
2024-11-22