Ж.Сүхбаатар: Засгийн газар 318 тэрбум төгрөгөөр 457 автобус авахаар тооцсон
Хоногт 2 сая 800 мянган хөдөлгөөн хийж буйн 1 сая 800 мянга нь хувийн машин байна. 685 мянга нь нийтийн тээврээр, 300 гаруй мянга нь явганаар зорчиж байна. Бид хувийн машинаар зорчих хөдөлгөөнийг 1 сая 500 мянга болгоё. Нийтийн тээврээр зорчигчдыг 1 саяд хүргэе. Явган зорчигчдыг 64 хувиар нэмэгдүүлье хэмээн төлөвлөж байна. Парк шинэчлэлийг гүйцээхэд засгийн газар 318 тэрбум төгрөгөөр 457 автобус авахаар тооцсон. Ирэх онд нийтийн тээврийн шинэчлэлтийг бүрэн хийж дуусгана. 24-өөс дээш суудалтай автобус оруулж ирэхэд гааль, НӨАТ-аас 2024 он хүртэл чөлөөлнө. Үүнд төр, хувийн хэвшилийн бүх байгуулга хамрагдах боломжтой.
2022-09-28
С.Бямбацогт: Осолдсон вагоны машинист согтуу, хурд хэтрүүлсэн гэх урьдчилсан дүгнэлт гарсан
Өнгөрсөн шөнө 00:20 минутын орчимд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт галт тэрэгний осол болсон. Зүүнбаян чиглэлээс Хангимандал чиглэлд ачаа тээвэрлэж явсан “Монголиан транс ложистик” компанийн вагон замаас гарч унасан. Зүүнбаян өртөөнөөс 75 км-ын зайд Хулангийн шанд зөрлөгт осол гарсан. Цуваанд 17 вагон явж байсан. Вагонд гурван хүн зорчиж байсан.
2022-09-28