Сангийн сайд Б.Жавхлан хүүхдийн 100 мянган төгрөгийг хэрхэх талаар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "2023 оны төсөвт хүүхдийн мөнгөнд 1.6 их наядыг төсөвлөсөн. Энэ бол нийт хүүхдүүдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгох тооцоо юм. Харин өрхийн сарын орлого нь 3.5 саяас дээш өндөр орлоготой өрхүүдийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгохгүй байхаар болж байна. Энэ нь үлдсэн есөн хувь нь юм" гэв.