Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Б.Баялагмаагийн нэхэмжлэлтэй Улсын онцгой комисст холбогдох хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны журмаар 2022 оны есдүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхээр товлосон.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярболд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох боломжийг хангаж, хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хуралдааныг 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийг хүртэл хойшлуулав.
Уг хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны тавдугаар сарын 3-ны өдөр хэлэлцэж, 12 дугаартай шийдвэр гаргажээ. Гэвч нэхэмжлэгчийн гомдлоор уг хэргийг хяналтын шатанд хэлэлцэхээр болжээ.