Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр, "Өчигдөр зохион байгуулсан "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ны сайд Д.Сарангэрэлийн мэдээлэл дундаа гаргасан алдааг Монголын ард түмэн шүүмжиллээ. Засгийн газрын гишүүний хувьд ард иргэддээ бухимдал үүсгэсэнд хүлцэл өчиж байна.
Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийг зөрчсөн үйлдэл гаргасан. Монгол Улсын Ерөнхий сайд үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Д.Сарангэрэлийг үүрэг ажлаас нь чөлөөлөх захирамжийг гаргалаа. Огцруулах ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна. Мөн тэрбээр өөрөө огцрох өргөдлөө өгсөн" гэх тайлбар мэдээллийг өглөө.
Дараагийн сайд томилогдох хүртэл ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажлыг хариуцан ажиллана.