Пүүл биллиардын эрэгтэйчүүдийн 313 дахь удаагийн “Шайн пүүл опен” тэмцээн болсон. Уг тэмцээнд 39 тамирчин өрсөлдсөнөөс Э.Тэмүүжин аварга болж, А.Дэлгэрхүү дэд, Б.Ууганбат III байр эзлэв. Хүрэл медалийн эзэн болсон Б.Ууганбат өдгөө 10 настай бөгөөд тус тэмцээний хамгийн залуу оролцогч байлаа. Эмэгтэйчүүдийн 118 дахь удаагийн тэмцээнд 19 тамирчин ур чадвараа сориход “Элит”, “Метро пүүл” клубийн Б.Нарантуяа түрүүлж шилдгээр тодров. Тэрбээр Катарын Доха хотод өнгөрсөн гуравдугаар сард болсон снукер биллиард сонирхогчдын ДАШТ-д оролцож, шигшээ наймд шалгарч байв. Мөн Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ.