Гүржийн Батуми хотод өсвөр үеийн шатарчдын найм, 10, 12 насныхны ДАШТ боллоо. Тус тэмцээнд Монголоос есөн дасгалжуулагчийн удирдлагад 27 шатарчин оюунаа сорив. Тэд 70 орны 752 тамирчинтай өрсөлдсөн юм. 10 насныхны ангилалд охидоос 2022 оны өсвөрийн шатарчдын улсын аварга М.Цэлмэг хүрэл медаль хүртжээ. Тэрбээр 11 өрөг тоглож, найман хожил авсан байна. Мөн хөвгүүдээс Т.Түвшинтулга 8.5 оноогоор IV байрт шалгарчээ. Тэгвэл уг насны ангилалд оролцсон Б.Ану 12, 11-12 насныхад Г.Урангоо 18, найман насныхад И.Цэлмүүн 19 дүгээр байр эзэлснээр манай тамирчид багаараа эхний 20-д жагссан байна.