Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Арай ч дээ

“East” төвийн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэсэн ч оронд нь 16 давхар барилга барьжээ 

Тодруулбал, тус төвийн сууринд өмнө нь “Бат цагаан” гэх шорон байсан бөгөөд тэндэх оронч манлай баатар Ж.Дамдинсүрэнг хорьж байсан гэдгээр нь мэдэх хүн цөөнгүй. Мөн анхны долоогийн нэг болох Д.Бодоо, С.Данзан нарыг ч тэнд хорьж, эрүүдэн шүүж байсан гэдэг. Түүнчлэн 1930-аад онд Д.Нацагдорж, Б.Ринчен, С.Буяннэмэх, Д.Намдаг нарыг хорьж байж. Харин 1950-иад оны сүүлчээр шоронгийн үйл ажиллагааг зогсоож, эмнэлэг болгожээ
2024-07-23

Дунд гол “амьдрах”, эсэхийг хүлээх л үлдсэн үү

Дунд голын бургасыг зөөж, лаг шаврыг нь цэвэрлэх ажлыг өнгөрсөн сарын сүүлчээр эхлүүлсэн. Ингэхдээ голын экосистемийг алдагдуулахгүй гэж холбогдох албаныхан хэлж байв. Харамсалтай нь, Дунд голын бургасыг сугалж хаяснаар ус нь бохирдож, усны шувууд дайжиж, ямар ч урсацгүй, шалбааг болжээ. Үерээс хамгаалах нэрээр голын бургасыг тайрч, лаг шавар болгосонд иргэд ихээхэн бухимдаж, цахим орчинд эсэргүүцлээ илэрхийлсэн юм. 
2024-07-17

Зайсан толгойгоо жуулчлалын улирлаас өмнө засаж болсонгүй юү

Улаанбаатар хотын аялал жуулчлалын гол маршрутуудын нэг, нийслэлийг бүхэлд нь тольдон харах боломжтой байршилд тооцогддог Зайсан толгойг засаж, шинэчлэх нэрийдлээр жуулчлалын ид үед хаасан нь гадаадын төдийгүй дотоодын аялагчдыг гонсойлгож байна. Тур оператор компаниуд, аяллын хөтөч, тайлбарлагч нарт энэ талаар урьдчилж мэдэгдээгүй, тодорхой мэдээлэл өгөөгүй учир хотоо гадаадын жуулчдад харуулахаар тэнд дагуулж очсон хүмүүс “цоожтой хаалга” мөргөж, нүүрээ улалзуулан буцаж буй гэнэ. 
2024-07-08

Сонгуульд өрсөлдөгчид оюуны өмчийн хулгайгаа зогсооё

УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлж, энд тэнд уулзалт, хурал болж байна. Бас нэр дэвшигчид цахим орчинд өөрсдийгөө сурталчилсан дүрс бичлэг, зураг байнга оруулах болсон. Сурталчилгаагаа хэрхэн хийх нь тэдний эрх. Гэхдээ сурталчилгаандаа бусдын уран бүтээлийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж, оюуны өмчийн хулгай хийгээд буйг нь анхаарахгүй өнгөрч болохгүй. Хэд хэдэн нам сурталчилгаандаа ийм зөрчил гаргаж, тухайн уран бүтээлчид төдийгүй олон нийтийн дургүйцлийг хүргэв. 
2024-06-14

Арай ч дээ: Сургууль хүрэх зам хэзээ аюулгүй болох вэ

Гэхдээ тэдэнд тулгамдсан асуудлыг нь ч анхаарч, шийдэх ёстой. Сонгууль дөхмөгц эрх баригч намаас хотын замуудыг хэдхэн өдөрт багтаан засаж эхэлсэн. Харин хүүхдүүд эрсдэл дүүрэн, бартаат замаар хичээлдээ явсаар байгааг “харсангүй”. Энэ нь ажил хийсэнмэт харагдах, санал авахадл төвлөрч буйг нь илтгэнэ. Үнэхээр л ажил хиймээр байгаа юм бол ядаж сургууль хүрэх замыг аюулгүй болгоод, хүүхдийн сурах эрхийг нь хангачихвал илүү оноо авах биш үү.
2024-05-31

“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөнө гэвүү

“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нь сайжруулах судалгааг эхлүүлэхээр төлөвлөж буйгаа Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон нисэх буудлын үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт хариуцсан “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа энэ талаар танилцуулж, талууд зөвшилцсөн гэх. Энэхүү судалгаа, тооцооллыг ирэх сараас эхлүүлж, 2024 оны нэгдүгээр сард дуусгахаар төлөвлөжээ. 
2024-05-20

Эмнэлгийн цахим систем гацах нь хэрээс хэтэрчээ

Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авахад чирэгдэл үүсэх нь хэрээс хэтэрснийг иргэд шүүмжлэх болов. Эмнэлэгт үзүүлэх цаг авах гэж хэдэн сар хүлээж, арайхийж эмчийн бараа хартал цахим систем гацах явдал сүүлийн үед байнгын үзэгдэл болжээ. Өнөөх систем нь бүр бүтэн өдөр гацаж, эмч, сувилагч нар нь хийцгүйрч суусан тохиолдол ч бий. Үүний горыг иргэд л амсаж байна. Өчигдөр өглөө гэхэд улсын хэд хэдэн эмнэлгийн цахим систем гацаж, өвчтөн, эмч нарын дунд маргаан үүсгэж, бухимдуулжээ.
2024-05-14

Аглаг бүтээлийн хийдийнхэн модон жорлонгоо шинэчлэх шаардлагатай

Улаанбаатар хотоос 100 орчим км-ийн зайд байрладаг Аглаг бүтээлийн хийдийг зорих иргэдийн тоо сүүлийн үед нэмэгдэж буй. Хотын төвөөс ойрхон, байгалийн үзэсгэлэнг харах боломжтой гэдэг утгаар нь иргэд гэр бүл, найз нөхдөөрөө уг хийдийг зорин очдог. Гэтэл тэнд очсон хүний тоо нэмэгдсэнээс жорлонгийн асуудал сөхөгдөж эхэллээ
2024-05-03

Арай ч дээ: Иргэдийн хувийн мэдээллийг “хулгайлсан” этгээдүүд сонгох эрхэд халдаж байна

Сүхбаатар дүүрэгт оршин суудаг нэгэн иргэн манай сонинд хандлаа. Хүн амын судалгааны төв гэх байгууллагынхан иргэдийн хувийн мэдээллийг нягтлан шалгаж байгааг тэрбээр хэлэв. Тухайн иргэн “Хүн амын судалгааны төв гэдэг байгууллагын ажилтан утсаар холбогдож, “Та энэ хаягтаа оршин сууж байгаа юу” гэж асуулаа. Хаана байрладаг, ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага яах гэж иргэний хувийн мэдээллийг сонирхоод байгааг нь лавлахад хариу хэлэлгүй утсаа тасалсан. Яагаад ийм байгууллага хүний хувийн мэдээллийг авчихсан байгаа төдийгүй үүнийгээ нягтлах гэж иргэд рүү утастан асууж буйг ойлгохгүй байна” гэж ярьсан юм. 
2024-04-24

Арьс ширний 40 айлын байранд иргэд 50 жил амьдрах баталгаа бий юу

Өнөө жил сонгууль болох учир уг байрыг барьсан констракшныхан “амь оржээ”. Улмаа дүн өвлөөр буюу 2024 он нэгдүгээр сарын 22-нд “түргэн авч”, уг байрыг засаж эхэлсэн юм. Тухайн үед unuudur.mn сайтын сурвалжлах баг нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжилж, мэдээллийг шууд дамжуулсан билээ. Саяхан бид нөхцөл байдал дээрдсэн эсэхийг утсаар лавласан. Гэвч нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр өвөл эхлүүлсэн таван айлын засвар чанаргүй болсныг иргэд мэдээлэв. Уг нь оршин суугчдын төлөөлөл өвөл засвар хийлгэхгүй чанаргүй болно хэмээн эсэргүүцсэн ч саналыг нь үл хэрэгссэн билээ. Улмаар энэ сарын 1-нээс дараагийн 10 айлын засварыг эхлүүлжээ. Айл өрхүүд тодорхой шаардлага тавьсан ч зөвшилцөлд хүрч чадаагүй байна.
2024-04-17

Шаргаморьтын дугуйн зам үерт урслаа

Шаргаморьтын дугуйн зам үерт автаж, дахин ашиглах боломжгүй болжээ. Иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилгоор Улаанбаатар хот дахь явган хүний болон дугуйн замуудыг шинэчлэн засах, шинээр барих ажлыг нийслэлийн ЗДТГ-аас 2022 оноос эхлүүлсэн байдаг. Үүний хүрээнд хэд хэдэн байршилд дугуйн зам барих ажил хэрэгжүүлсэн билээ.
2024-04-17

Чандмань сумын сургуулийн дээврээс дусаал гоожиж, сургалт явуулахад хүндрэлтэй болов

Говь-Алтай аймгийн Чандмань сумын ерөнхий боловсролын сургуулийн өргөтгөлийн барилгын дээврээс дусаал гоожиж, сургалт явуулахад хүндрэлтэй нөхцөл үүсээд байна. 1970 онд барьсан уг сургуулийн барилга ашиглалтын шаардлага хангахгүй гэж мэргэжлийн байгууллагынхан дүгнэсэн ч анги танхим хүрэлцээгүй тул бага сургуулийн сурагчид нь хичээллэдэг байна
2024-04-10

Тарган байх эрх хүн бүрд бий

“Арван жилийн сурагч байхдаа би 60 кг орчим жинтэй, намхавтар байлаа. Нүүрэнд минь олон батга гарчихсан. Арьсаа арчлаад ч дорвитой үр дүнд хүрдэггүй. Бас үс минь буржгар. Олон өнгийн хээтэй трико өмсөх дуртай. Дунд ангидаа гэнэт таргалсны улмаас хөл, нуруу хэсгийн арьс язарсан. Эдгээрээс болж үеийнхэн минь намайг шоолдог байсан юм
2024-03-26

100 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн жорлонгийн төсөл

 Улсын мөнгө уйлдаггүй л гэдэг. Гэхдээ хүүхэд рүү чиглэсэн ажлаа чанартай яв цав гүйцэтгүүлмээр байна аа, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нараа. “Бид ажил гүйцэтгэдэггүй” хэмээн ам таглах гэж байна уу. Үгүй шүү, мөнгө шилжүүлдэг, тендер зарладаг юм чинь хянаж, шалгах үүрэг та нарынх. Та нар хянаагүй, хараагүй болохоор өнөөдөр мянга мянган хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах эрх ашиг хөсөр хаягдчихлаа.
2024-03-15

Арай ч дээ! ИНЕГ-ын удирдлага Засгийн газрын бодлоготой тэрсэж байна уу

Олон нийтийн сүлжээнд жиргээч Batengineer “Олон улсын тендерийг хэн ч олж харахгүй, монгол хэлээр, маш богино хугацаатай зарлаж байхаар намчдаа халж, нисэхийн мэргэжлийн хүмүүсээ ажилд олноор нь авбал Америк нисэх болзлоо хангана” хэмээн шүүмжилжээ. Түүний хэлсэнчлэн маш богино хугацаанд хэнд ч мэдэгдэхгүй, үзэгдэхгүй зарласан тендерт ямар ч оролцогч материал өгөхгүй нь ойлгомжтой шүү дээ. 
2024-03-15

Арай ч дээ! Дарга нар дураараа дургиж, иргэдээр даажигнахаа больё

Тээврийн цагдаагийн албаныхан иргэдээр ийнхүү даажигнаж, иргэдийн бухимдал дээд цэгтээ тулах шахаж байхад хотын дарга .Нямбаатар бүх бурууг өөрөөсөө зайлуулж, “Нийслэлийн ЗДТГ-аас ийм шийдвэр гаргаагүй”, “Иргэд бухимдалтай байна. Зохицуулалтаа зогсоо гээд мессеж биччихсэн” гэж нийгмийн сүлжээгээр хаацайлсаар байв. Тэрбээр отын даргын хувиар нийслэлд иймэрхүү асуудал, зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, иргэдээ аюулгүй, ая тухтай амьдруулахад анхаарах ёстой. Гэтэл бүх бурууг өөрөөсөө холдуулж, уснаас хуурай гарахыг оролдлоо. 
2024-03-14

Улаанбаатар хотын музейн үзмэрүүд усанд автахад ойрхон байна  

“Улаанбаатар хотын музей гэж часхийсэн үзмэртэй ч жижигхэн, ихэд хуучирч муудсан байшин бий. Гурван мянга гаруй үзмэртэй ч 100 гаруйхныг нь дэлгэдэг. Ноднин засварын зардалд нь зориулж 100 сая төгрөгийг нийслэлийн ерөнхий менежерийн багцаас гаргах болсон ч нэг түшмэлийн хүнд суртлын улмаас өнөөдрийг хүртэл ажил хийгээгүй байх юм. Жорлон нь өвлийн хүйтэнд мөсөн зоорь мэт байна. Музейгээ тордож чадахгүй бол хотын аялал жуулчлал яаж хөгжих вэ” хэмээн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр цахим хуудсандаа бичсэн байв. Нийслэл өнөөгийн өнгө төрхөө олох хүртлээ ямар замыг туулсныг Улаанбаатар хотын музейгээс үзэж болно. Гэвч холбогдох байгууллагынхан нь музейд ер анхаардаггүйгээс үзмэрүүд нь устах аюул нүүрлээд байна. Баянзүрх дүүргийн нутаг, Бөхийн өргөөний дэргэд байрлах уг музейн нөхцөл байдлыг сурвалжиллаа
2024-02-27

Төрийн анхан шатны нэгжийн байр архидах оромж биш байлтай 

Төрийн яаманд болсон архидалтын улмаас хүн амины хэрэг гарсны дараа сахилга хариуцлагыг чангатгаж, архидалтыг хязгаарлахаар Засгийн газрын тэргүүн нь үүрэг чиглэл өгч байсныг иргэд санаж буй. эвч түүнээс хойш төрийн байгууллагын байранд архидах явдал гарсаар байна. Хамгийн сүүлд төрийн өмчийн оролцоотой “Тавантолгой төмөр зам” компанийн эрх бүхий албан тушаалтнуудын ажлын байрандаа архидан согтуурсан бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Зам, тээврийн сайд С.Бямбацогтын томилуулсан хүмүүс хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж буй албан тушаалтнуудыг тухайн бичлэг цацагдсан даруйд ажлаас нь халав
2024-02-23