Улаанбаатар хотоос 100 орчим км-ийн зайд байрладаг Аглаг бүтээлийн хийдийг зорих иргэдийн тоо сүүлийн үед нэмэгдэж буй. Хотын төвөөс ойрхон, байгалийн үзэсгэлэнг харах боломжтой гэдэг утгаар нь иргэд гэр бүл, найз нөхдөөрөө уг хийдийг зорин очдог. Гэтэл тэнд очсон хүний тоо нэмэгдсэнээс жорлонгийн асуудал сөхөгдөж эхэллээ. Тухайн хийд нь ганц л модон жорлонтой. Түүнийх нь ойролцоо хөрсний нуралт үүсэж, газар цөмөрсөн тул очиход ихэд аюултай болсныг нэгэн иргэн цахим хуудсандаа бичжээ. Түүнчлэн тэрхүү нүхэн жорлонг нь хайгаад ч олоогүй нэгэн байна. Уг нь Аглаг бүтээлийн хийдрүү нэвтрэхэд5000 төгрөгийн хураамж авдаг. Тиймээс ариун цэврийн байгууламжаа стандартад нийцүүлэх нь тус хийдийг хариуцаж байгаа хүмүүсийн зайлшгүй хийх ёстой зүйл хэмээн иргэд шүүмжилсээр байна. Мөн Манзуширын хийд ч модон жорлонтойгоо олон жилийн нүүрийг үзэж буй гэнэ.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн