129.2 мянган тонн шатахууны нөөцтэй байна
Улсын хэмжээнд зургадугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 129,231 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 3,178 тн буюу 19 хоногийн, АИ-92 автобензин 35,357 тн буюу 28 хоногийн, АИ-95 автобензин 4,054 тн буюу 30 хоногийн, ДТ 82,547 тн буюу 32 хоногийн, онгоцны түлшний 48 хоногийн нөөцтэй байна.
2023-06-21
Ард түмний баялгийг хулгайлсан хүмүүст хариуцлага тооцно
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирал Г.Дугаржав “2014 онд QSC компани концессын гэрээгээр хувьчлан авсан ч гангийн үйлдвэрлэл огт явуулаагүй учраас төр буцаан авсан. Ингэснээр он гарснаас хойш 250 мянган тн ган экспортод гаргаж, үйлдвэрлэлийн талбайн 77 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа” гэв. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-аас тус үйлдвэрт хийсэн хяналт шалгалтаар 1.2 их наяд төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн байна.
2023-06-21
УРАНЫ ЭКСПОРТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
Уул уурхайн экспорт, тэр дундаа газрын ховор элемент, ураны экспортыг эрчимжүүлэх бодлогод Засгийн газраас гол анхаарлаа хандуулж байна.
2023-06-19
“Том төслийг амжилттай дуусгахын тулд улс төрийн шийдэл гаргах ёстой”
“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой гурван тулгамдсан асуудал байгаа аж. БНЭУ-ын санхүүжилтээр барьж байгаа уг үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулж, 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр анх төлөвлөсөн юм. Гэвч цар тахлын нөлөө, эдийн засгийн байдал болон инфляцын өсөлттэй холбоотойгоор 430 сая ам.долларын нэмэлт санхүүжилт хэрэгтэй болжээ. Өөрөөр хэлбэл, бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилт нь 1.6 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна. Мөн үйлдвэрийг 2026 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
2023-06-19
Хулгайн замаар тээвэрлэсэн нүүрсийг ачихгүй
Зам, тээврийн хөгжлийн яамнаас Тавантолгой-Чойр чиглэлд автомашинаар нүүрс тээвэрлэхийг бүрэн зогсоох шийдвэр гаргасан. Мөн зургадугаар сарын 5-нд болсон зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу УБТЗ-ын Чойр, Олон-Овоо, Шивээ-Овоо өртөөдийн ачилтын салбар замуудаас хулгайн замаар тээвэрлэж, буулгасан нүүрсийг ачихгүй байхаар шийдвэрлэсэн байна.
2023-06-16
Тонн зэсийн ханш 8500 ам.доллар давав
АНУ-ын инфляц буурснаас шалтгаалан ам.долларын ханш суларч, зэсийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт эрчимжинэ гэсэн хүлээлт үүссэнтэй холбоотойгоор эл металлын ханш дээшилж, тонн нь 8509 ам.доллартой тэнцсэнийг “Reuters” дамжууллаа. Энэ нь өнгөрсөн баасан гаргийнхтай харьцуулахад 1.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
2023-06-16
Д.Баясгаланд барьцаалагдсан парламент
Өөрөөр хэлбэл, энэхүү нээлттэй сонсгол хийхгүй байгаа нь Монголын парламент “Бодь” -ийн Д.Баясгаланд барьцаалагдсан мэт ойлголтыг нийгэмд суулгаж байна. Тийм яриа ч улс төр, бизнес, хууль хяналтынхан дунд газар авчээ. Энэ үнэн бол “Бодь”-ийн Д.Баясгаланд Монголын парламент яагаад барьцаалагдсан нь сонин байгаа юм .
2023-06-15
25.3 сая тонн нүүрс экспортолжээ
Төвбанк энэ оны эхнээс хойш өнгөрсөн пүрэв гаргийн байдлаар 6.33 тонн алт худалдан авчээ. Өдгөө манай улсын эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 60 хувийн гүйцэтгэлтэй байгааг дурдлаа. Тухайлбал, нүүрснийх 69.4, зэсийн баяжмалынх 47.2, төмрийнх 28, алтных 31.7, газрын тосных 32, цайрынх 90.2, хайлуур жоншных 88.9 хувьд хүрчээ.
2023-06-14
24 сая тонн нүүрс экспортолжээ
Төвбанк энэ сарын 1-ний байдлаар 5.67 тонн алт худалдан авсан аж. Манай улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 52 хувийн гүйцэтгэлтэй байгаагмөндурдлаа. Тухайлбал, нүүрснийх 65.9, зэсийн баяжмалынх 45.1, төмрийнх 26.5, алтных 28.3, газрын тосных 30.6, цайрынх 83.6, хайлуур жоншных 84.1 хувьд хүрчээ.
2023-06-06
Монголоос нийлүүлсэн коксжих нүүрсний хэмжээ багасжээ
Монгол Улсаас БНХАУ-ын импортолсон коксжих нүүрсний хэмжээ энэ сард буурсан үзүүлэлт гарах төлөвтэйг sxcoal.com цахим хуудсанд мэдээллээ. Тус улсад манайхаас хамгийн их хэмжээгээр таваар нийлүүлдэг боомтоор өдөрт экспортолсон нүүрс үнэ нь хямдарч, эрэлт нь багассантай холбоотойгоор сүүлийн найман сарын доод түвшинд хүрсэн аж. Тавдугаар сарын 1-22-нд Гашуунсухайтын боомтоор өдөрт дунджаар 669 автомашин нэвтэрсний дийлэнх нь коксжих нүүрс тээвэрлэсэн бөгөөд өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойших доод түвшиндээ хүрсэн гэнэ. Урд хөршийн уурхайнууд дахь коксжих нүүрсний нөөц сүүлийн хоёр сард тасралтгүй өссөн байна.
2023-05-25
Үндэсний технологийн компаниуд уул уурхайн биржийн нэгдсэн систем хөгжүүлэх нь
Мөн “Эрдэнэс Ай Ти консорциум”-аас уул уурхайн экосистемд бүтээгдэхүүний спот, форвард, фьючерс арилжаа, опцион хэлцэл, тэдгээрийн төлбөр тооцоо болон тээвэр ложистикийн мөшгөлтийн цогц платформыг хөгжүүлснийг дурдав. Тус консорциумын ТУЗ-ийн дарга Д.Даваа “Нүүрсний биржийн цахим худалдаанд нүүрс нийлүүлэгч, тээвэрлэгч, ложистикийн компаниуд өөрсдийн системээр болон IT компаниудын нэгдлийн системээр оролцож болно” гэсэн юм.
2023-05-11