“Монгол орны хөрс судлал-2024” эрдэм шинжилгээний хурал маргааш буюу Дэлхийн хөрсний өдрөөр МУИС-ийн Номын сангийн байранд болно. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлаар хөрс хамгааллын бодлого, хөрсний тогтвортой менежмент сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх нь. Эл үйл ажиллагааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ХХААХҮЯ, МУИС, ХААИС, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, Монголын хөрс судлалын холбоо хамтран зохион байгуулах аж.
Судлаачид Монгол орны хөрс судлалын шинжлэх ухааны чиг хандлагын талаарх илтгэлээ танилцуулна. Түүнчлэн хөрсний үржил шим, эрүүл ахуй, чанарын өөрчлөлт доройтол, бохирдол, нөхөн сэргээх технологи зэрэг өргөн сэдвийн судалгаагаа хэлэлцүүлэх юм байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцсэн асуудлуудад дүгнэлт хийж, төр засгаас баримталж буй бодлого шийдвэрт хөрсний тогтвортой менежментийн ач холбогдлыг тусгахад үйл ажиллагааны гол зорилго оршиж байгаа гэнэ.
А.ҮҮЛ