Хойд туйлын Арктикийн цас мөс үгүй болж, манай гаригийн оршин суугчдын хувьд "аймшигт эрин" эхэлж магадгүй болоод байгаа тухай “Daily Mail” сонин Готенбургийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанд үндэслэн мэдээлэв.
“Уур амьсгалын өөрчлөлт нь Хойд туйлын мөсөн бүрхүүлийг сулрахад хүргэжээ.
Хэрэв намар, өвөл, хаврын улиралд ер бусын цаг агаарын хэд хэдэн үзэгдэл тохиолдвал зуны улиралд далайн мөс бүрэн хайлах бодит эрсдэл бий болохыг эрдэмтэд тогтоожээ. Энэ үйл явц 2030 оноос өмнө, бүр 2027 онд ч тохиолдож магадгүй” гэж тус сургуулийн албан ёсны цахим хуудсанд бичсэн байна.
Компьютерийн тооцолон таамгалснаар 300 тохиолдлын есд нь Хойд туйлд мөсөн бүрхүүлгүй болох эхний өдөр гурван жилийн дотор тохиолдох боломжтой болохыг харуулжээ. Энэ нь хүний цаашдын үйл ажиллагаанаас үл хамааран болох юм байна.
Үүний зэрэгцээ, иймэрхүү олон судалгааны үр дүнд үндэслэн эрдэмтэд Хойд туйлд мөсгүй эхний өдөр хүлэмжийн хийн ялгарлын хэмжээнээс үл хамааран 9-20 жилийн дотор тохиох баталгаатай гэж таамаглаж байна.
Эрдэмтэд эдгээр хувилбаруудыг судалснаар цаг агаарын эрс тэс үзэгдлүүд богино хугацаанд 1 сая 200 мянган хавтгай дөрвөлжин километр талбайн мөс хайлж болохыг тогтоожээ.
Уур амьсгалын дулаарал мөс хайлахад ноцтой нөлөөлдөг. Тиймээс 2022 оны 3-р сард Хойд туйлын зарим бүс нутагт агаарын температур хэвийн хэмжээнээс 10 градусаар илүү байсан аж.
Арктикийн мөс хайлснаар Дэлхийн экосистем болон уур амьсгалд ихээхэн нөлөөлөх нь ойлгомжтой. Тухайлбал цас мөсгүй Арктик нь Италийн өмнөд хэсэгт хасах 20 хэм хүртэл хүйтэрч, эсвэл Скандинавын бүс нутаг ойн түймэрт автана гэж эрдэмтэд анхааруулжээ.