Энэ оны хоёр дахь буюу өвлийн элсэлтийн шалгалт маргааш орон даяар эхэлнэ. Тус шалгалтад оролцогчдод зориулан сэтгэл зүйн зөвлөгөөг Боловсролын үнэлгээний төвийнхөн өгч байна. Шалгуулагчид мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах бол дээрх төвийн фэйсбүүк хуудасны чатаар холбогдох боломжтой. Эсвэл 70119498 дугаарын утас руу 08.30-17.30 цагийн хооронд залган зөвлөгөө авч болох нь.
Шаардлагатай тохиолдолд ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө авах боломжтойг Боловсролын үнэлгээний төвийнхөн зөвлөв. Түүнчлэн “Шалгалтын өмнөх өдөр найман цагаас илүү унтахгүй байх нь зүйтэй. Учир нь нойр дутуу байх, эсвэл хэт их унтах нь тархины үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг. Тэжээллэг хүнс хэрэглэж, цагаа зөв хуваарилаарай” гэж шалгалтад оролцогчдод зөвлөжээ.
М.ОЧ