БНХАУ-ын Ганцмод боомтоор нэвтэрсэн Монголын нүүрс тээврийн автомашины тоо хоёр өдөр дараалан 1000 давсан байна. Тодруулбал, зургадугаар сарын 19-ний өдөр тус боомтоор 1124 автомашин нэвтэрчээ. Энэ нь он гарснаас хойших дээд үзүүлэлт болж байгааг “SXCoal” мэдээллээ. Гэвч нүүрсний үнэ, тэр дундаа монголоос импортолсон зарим ангиллын нүүрсний үнэ 150-200 юаниар буурлаа. Боомт дээрх нүүрсний нөөц нэмэгдсэн болон уурхайн аман дээрх үнэ буурч байгаагаас нүүрсний үнэ ийнхүү илэрхийлэгдэх талтайг мэргэжилтнүүд хэлж байна.