Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний Олон улсын зах зээлийн үнийн мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газраас иш татан хүргэж байна. Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ 2023 оны зургадугаар сард цайр тонн нь 2447.10, зэс 8233.58, хар тугалга 2086.84, хөнгөн цагаан 2267.18 төгрөгөөр тооцжээ. Харин алт грамм нь 221.229, мөнгө 2590.54 төгрөгөөр үнэлэгдэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Монгол Улсын засгийн газрын 2013 оны 131 дүгээр тогтоол, 2019 оны 465 дугаар тогтоол, 2016 оны 81 дүгээр тогтоолын дагуу уул уурхайн экспортын бүтээгдэхүүний Олон улсын зах зээлийн үнийг нээлттэй мэдээлдэг болжээ.