АНУ-ын инфляц буурснаас шалтгаалан ам.долларын ханш суларч, зэсийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт эрчимжинэ гэсэн хүлээлт үүссэнтэй холбоотойгоор эл металлын ханш дээшилж, тонн нь 8509 ам.доллартой тэнцсэнийг “Reuters” дамжууллаа. Энэ нь өнгөрсөн баасан гаргийнхтай харьцуулахад 1.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Трейдерүүдийн үзэж буйгаар дэлхийн зэсийн эрэлтийн бараг тал нь ногддог БНХАУ-ын ДНБ тэлэх төлөвтэй бөгөөд тус улсад сүүлийн 10 сард анх удаа дунд хугацааны бодлогын зээлийн хүүг бууруулах магадлалтай аж.
Бэлтгэсэн: Б.Сонор