“Монголын хөрөнгийн бирж”-ээс Үнэт цаасны компаниудын төлөөллийг хамруулан 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн хэрэгжилт, бэлтгэл ажлыг хангах асуудлаарх журмын төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр УИХ-ын чуулганаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2023 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн 59 дугаар тогтоолоор уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-иар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэ дагуу ”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн дүрмийг шинэчлэн боловсруулах, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд заасан техник, дэд бүтэц, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн шалгуур, шаардлагыг хангах чиглэлээр бэлтгэл ажлыг ханган, холбогдох журмыг боловсруулж мөрдүүлэхийг ”Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-д даалгасан байна.
“Ажлын хэсэг” холбогдох байгууллагуудад төслүүдийг урьдчилан илгээж, 20 орчим Үнэт цаасны компанийн төлөөллүүдт “Уул уурхайн бүтээгдэхүүний гишүүнчлэлийн журам”-ын төсөл, “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны хяналтын журам”-ын төсөл,“Итгэмжлэлийн журам”-ын төслүүдтэй танилцсаны дагуу хэлэлцүүлэгт оролцож, дэлгэрэнгүй мэдээлэл солилцлоо.