Монгол Улс энэ он гарснаас хойш өнгөрсөн долоо хоногийн эцсийн байдлаар 24.04 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 18.19 сая тонноор буюу гурав дахин өссөн үзүүлэлт болсныг УУХҮЯ-наас мэдээлэв. Мөн 630.2 мянган тонн зэсийн баяжмал нийлүүлсэн нь өнгөрсөн оныхтой ойролцоо буюу хоёр хувиар нэмэгдсэн дүн юм. Түүнчлэн 2.23 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон нь 56 хувиар өссөн гэсэн үг. Төвбанк энэ сарын 1-ний байдлаар 5.67 тонн алт худалдан авсан аж. Манай улсын эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 52 хувийн гүйцэтгэлтэй байгаагмөндурдлаа. Тухайлбал, нүүрснийх 65.9, зэсийн баяжмалынх 45.1, төмрийнх 26.5, алтных 28.3, газрын тосных 30.6, цайрынх 83.6, хайлуур жоншных 84.1 хувьд хүрчээ.
Бэлтгэсэн: Б.Сонор