үүлж эхлэх, биржээр нүүрс худалдаж буйтай холбоотойгоор “Уул уурхайн биржийн экосистем” форумыг өчигдөр зохион байгууллаа. Биржийн арилжаанд тулгарч буй хүндрэлийг арилгах, төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааг ханган, нүүрсний худалдаан дахь тээвэр ложистик, төлбөр тооцоонд технологийн модулиудыг нэвтрүүлэн, экосистем бүрдүүлэн, хөгжүүлэх зорилгоор дээрх форумыг зохион байгуулжээ. Технологийг хөгжүүлж, экосистем бүрдүүлэхэд “Itzone”, “I tools”, “Gerege systems” зэрэг үндэсний 11 компани нэгдэн ажиллах аж. Мөн “Эрдэнэс Ай Ти консорциум”-аас уул уурхайн экосистемд бүтээгдэхүүний спот, форвард, фьючерс арилжаа, опцион хэлцэл, тэдгээрийн төлбөр тооцоо болон тээвэр ложистикийн мөшгөлтийн цогц платформыг хөгжүүлснийг дурдав. Тус консорциумын ТУЗ-ийн дарга Д.Даваа “Нүүрсний биржийн цахим худалдаанд нүүрс нийлүүлэгч, тээвэрлэгч, ложистикийн компаниуд өөрсдийн системээр болон IT компаниудын нэгдлийн системээр оролцож болно” гэсэн юм.