Маргааш дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулган Монгол Улсад анх удаа болно. “Ногоон худалдааг хөгжүүлэх нь” сэдвийн дор салбар хуралдаануудыг хийхээр төлөвлөжээ. Тус чуулга уулзалтыг Олон улсын худалдааны төвөөс жил бүр зохион байгуулдаг бол энэ жил Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулах юм.
Экспортын бүтээгдэхүүний 97 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байгаа энэ үед уул уурхайн бус экспортыг дэмжих асуудал ч анхаарал татна. Мөн экспортын 80 гаруй хувь нь Хятадаас хамааралтай байгаа нь гадаад худалдааны бүтэц суурь муутай, дээр нь далайд гарцгүй байдал нь тээвэр, логистикийн зардлыг өсгөдөг. Тодруулбал, хэрэглэгчдийн гарт очиж буй бараа бүтээгдэхүүний үнийн 30-40 хувийг зөвхөн тээвэрлэлтийн зардал эзэлдэг байна. Дэлхийн банкны Логистикийн гүйцэтгэлийн индексээр манай улс 2022 онд 139 орноос 97-д эрэмбэлэгджээ.