Арванхоёрдугаар сар айлчилж, 2025 он гарахад 27 хоног үлдлээ. Шинэ жилийн баярын хамгийн гайхамшигтай, бас хүн бүрийн хүсэн хүлээдэг зүйлсийн нэгт сүлд мод зүй ёсоор багтдаг. Иймд албан байгууллага, айл өрхүүд хэдийн модоо засаж, гоёл чимэглэлээ зүүгээд эхэлжээ. Тухайлбал, нийслэлчүүд шинэ оноо угтаж төв талбайдаа сүлд мод засдаг уламжлалтай.
Үүний дагуу талбайн сүлд модыг засжээ. Энэхүү модны гэрлийг хэзээ асаах нь одоогоор тодорхойгүй аж. Мөн Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийнхэн арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн сүлд модоо засаж, өдгөө дуусгаад байгаа гэнэ. Тухайн хэсэгт олон нийтийг хамруулсан, шинэ жил угтсан арга хэмжээнүүд хэдийн зохион байгуулаад эхэлжээ.
У.ЦЭЦЭГСҮРЭН