42 дахь удаагийн “Болор цом” наадамд оролцогчдыг бүртгэж эхэллээ
Зохиолч, яруу найрагч нар ирэх сард 42 дахь удаагийн “Болор цом” наадмаар бүтээлүүдээ сонордуулна. Зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг, оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом-42” яруу найргийн наадам ирэх сарын 26-нд Соёлын төв өргөөнд болох нь.
2024-10-23
“Virtuoso Gala Concert-2024”-д хоёр виолончельч тоглоно
Энэ жил МУК-ийн оюутан Д.Зөөлөнсий, А.Хантөр гэсэн хоёр залуу виолончельчийг урьснаар онцлог. Тэд тус сургуулийн багш, Морин хуурын чуулгын хөгжимчин Д.Адъяабазарын шавь. Залуу хөгжимчин тус бүр сурлага, уран бүтээлийн өндөр амжилттай байгаа учраас хоёуланг нь тоглуулах болсон байна.
2024-10-23
“Нямбуугийн Нямдорж-90” эрдэм шинжилгээний хурал боллоо
Төрийн шагналт, яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 18-нд түүний өвийг хамгаалах “Дорно” сангаас санаачлан зохион байгууллаа. Уг арга хэмжээг Монголын зохиолчдын эвлэл, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, найрагчийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Батширээт сумын ИТХ, ЗДТГ, ерөнхий боловсролын сургууль, “Хэрлэн тооно” утга зохиолын нэгдэл хамтран өрнүүлэв.
2024-10-22
“Монгол төрийн хатан эрдэнэ” үзэсгэлэнг нээлээ
Улсын эх дагина Дондовдулам хатны мэлмий гийсний 150 жилийн ойд зориулсан “Монгол төрийн хатан эрдэнэ” тусгай үзэсгэлэнг Богд хааны ордон музейд өнгөрсөн баасан гарагт нээлээ. Хатны шашны болон төрийн ёслолын өмсгөл, эдлэл хэрэглэл, ордны урчуудын бүтээлүүдийг уг үзэсгэлэнд дэлгэжээ. Тухайлбал, Богд хааны ордны урчууд ХХ зууны эхэн үед зэс, торго, утас, яс, шүр, оюу, мөнгөөр бүтээсэн, хатны титэм, эрихийг олон нийтэд толилуулж байна. Хатны хөрөг зургууд, өмсөж, эдэлж хэрэглэж байсан олон эд зүйлээс бүрдүүлсэн уг үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал олон нийтэд нээлттэй байх юм.
2024-10-21
“Бараа бараандаа хорвоо”
Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Дөнгөтийн Цоодол урьд нь хүмүүст хүргээгүй шүлгүүдээрээ “Бараа бараандаа хорвоо” нэртэй ном хэвлүүлжээ.
2024-10-18
Самади багш Жалханз хутагт Дамдинбазар-Монголын хоёр төрийн Ерөнхий сайд
Жалханз хутагт Дамдинбазар 1921 оны хавар Баруун хязгаарыг илбэн тохинуулах ажлаар өөрийн шавь нар ихээр суудаг хязгаарт явсан билээ. Цагийн ороо бусгаа, улс орны баруун хязгаар тайван бус байсан, дээр нь бие алжаалтай зэрэг олон шалтгааны улмаас нутаг орондоо түр саатаж байсан буй. Харин Монгол Улсын Ерөнхий сайдын хийгээд Дотоод яамны сайдын тушаал, тамгыг Манзушир хутагт Цэрэндоржид хамааруулсан тухай эх сурвалжид тэмдэглэсэн нь бий.
2024-10-17
Азийн шилдэг каунтри дуучнаар О.Энх-Эрдэнэ шалгарлаа
Азийн шилдгүүдийг тодруулдаг “Кnights аward” ёслолын каунтри дуучин шагналыг О.Энх-Эрдэнэ хүртлээ. Тэрбээр шагнал хүртэхдээ “Авьяаслаг монголчууд-2016” нэвтрүүлгийн ялагч Энх-Эрдэнэ байна. Каунтри болон жазз хөгжим надад аз жаргалыг мэдрүүлдэг. Хөгжмөөс авдаг сайхан мэдрэмжээ бусад хүмүүст ч хүргэхийг хүсдэг. Хүмүүс энэхүү урсгалыг илүү ойлгоосой. Бас миний дуунуудаас урам зориг, итгэл үнэмшил аваасай. Энэ л миний дуулдаг шалтгаан. Та бүхэнд маш их талархаж байна” хэмээсэн юм.
2024-10-16
“Бид сэтгэл хөдлөлгүйгээр аж төрөх боломжгүй”
Жил бүрийн аравдугаар сарын 10-нд Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр тохиодог уламжлалтай. Эл өдрийг тохиолдуулан “Норпей арт” галерейн хамт олон “Нугарсан ч хугарахгүй” гэрэл зургийн үзэсгэлэнг олны хүртээл болгожээ. Энэхүү үзэсгэлэн нь олон нийтэд мэдээлэл түгээх, нийгэмд тогтсон сэтгэцийн эрүүл мэндийн талаарх хэвшмэл сөрөг ойлголтыг халахад чиглэжээ. Түүнчлэн урлагаар дамжуулан өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх орон зайг иргэдэд олгох зорилготой гэнэ.
2024-10-14