"Тэнгэрийн хүү" жүжиг 2025 онд Унгар улсын Будапешт хотын Үндэсний театрт амилах нь ээ. Улсын драмын эрдмийн театрын урилгаар энэ өдрүүдэд Унгар улсын Бупадешт хотын үндэсний театрын захирал Аттила Виднянски, Унгарын улсын Бупадешт хотын үндэсний театрын зохиолч, МИТЕМ Олон улсын театрын наадмын ерөнхий зохион байгуулагч Эдит Агота Кулсар, Зохиолч, орчуулагч Д.Ганболд нар 3 хоногийн хугацаанд Монгол улсад ирж, “Тэнгэрийн хүү” жүжгийг үзлээ.
"Тэнгэрийн хүү” жүжгийг 2025 оны дөрөвдүгээр сард 12 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй МИТЕМ Олон улсын театрын наадамд оролцож, Унгарын Будапешт хотын Үндэсний театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” жүжгээ тоглуулах албан ёсны урилгыг Унгар улсын Бупадешт хотын үндэсний театрын захирал Аттила Виднянски гардууллаа.
2014 оноос эхлэн зохиогдсон уг наадмын зорилго нь Унгар улсад олон улсын театрын уулзалтууд зохион байгуулах бөгөөд сүүлийн жилүүдэд тус хөтөлбөрийн хүрээнд Унгар улсын үзэгчид 30 гаруй театрын 200 гаруй тоглолтыг үзэх боломжтой болсон нь тус наадмын цар хүрээ, нэр хүндийг илтгэж байна.
Ирэх жил буюу 2025 онд Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Энэхүү ойн хүрээнд Соёлын яамнаас санаачлан зохион байгуулж буй Монгол улсыг олон улсад сурталчлан таниулах “GO MONGOLIA” хөтөлбөрийн хүрээнд УДЭТ-ын хамт олон нь Митем наадамд оролцохоос гадна Унгар улсад ажиллаж, амьдарч байгаа Монголчууд болон Унгарын үзэгчдэд “Тэнгэрийн хүү” жүжгээ тоглохоор бэлтгэж байна.