Улсын филармонийн үзвэрийн 52 дахь жилийн нээлтийн тоглолтыг энэ сарын 24-нд хийхээр товложээ. Уг тоглолтоороо дэлхийн болон Монголын сонгодог хөгжмийн шилмэл бүтээлүүдийг толилуулах аж. Тоглолтод Улсын филармонийн симфони оркестрынхон оролцох бөгөөд удирдаач нь Д.Нямдаш. Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын мэндэлсний 97, Улсын филармонийн симфони найрал хөгжим үүссэний 67, “Говь Гурван сайхан” чуулбарын 57 жилийн ой энэ онд тохиож буй аж.
Эдгээр ойг тохиолдуулан “Говь Гурван сайхан” бүтээлийг Улсын филармонийн симфони оркестрынхон тоглож, дүрсжүүлснээ танилцуулсан юм. Эл бүтээлийг 1971 онд зохиосноос хойш сайжруулсан аудио бичлэг хийгээгүй байжээ.
М.ОЧ