2013 оноос хойш ипотекийн зээлийн хөтөлбөрт 122 мянган зээлдэгч хамрагдаж, 7.7 их наяд төгрөгийн зээл олгосон байна. Оны эхний гурван сарын хугацаанд банкууд 230 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 2000 өрхөд олгосожээ. Үүнээс Улаанбаатар хотод 148.6 тэрбум төгрөгийг 1200 гаруй өрхөд, орон нутагт 81.4 тэрбум төгрөгийг 800 гаруй өрхөд олгосон юм. Зээл олголт 2013 онд хамгийн өндөр буюу 1.5 их наяд төгрөг, 2021 онд нэг их наяд төгрөг байжээ.
2024 он гарсаар ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдахаар 6400 гаруй өрх 802.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт гаргасан. Үүнээс 166.2 тэрбум төгрөгийн 1.5 мянган өрхийн хүсэлтийг буцаасан байна.
Эх сурвалж: Монголын Ипотекийн Корпорац