СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Сонгон шалгаруулалт зарласан огноо: 2024 оны 2-р сарын 28-ны өдөр
Сонгон шалгаруулалтын дугаар: RFP24-0115
ХААН Банкны салбар, тооцооны төвийн барилгуудад нарны цахилгаан үүсгүүрийн систем нийлүүлж, суурилуулах ажлыг гүйцэтгэх компанийг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтад эрх бүхий компаниудыг оролцохыг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй компаниуд ХААН Банкны 5000000015 тоот дансанд 50,000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэй тушааж, баримтыг албан бичгийн хамт bidding@khanbank.com хаягаар илгээж сонгон шалгаруулалтын өгөгдлийг авна уу.
Материалыг 2024 оны 3-р сарын 13-ны өдрийн 12:00 цаг хүртэл procurement_audit@khanbank.com хаягаар хүлээн авч, зөвхөн шалгарсан компанид хариу мэдэгдэнэ.
Хаяг: ХААН Банк цамхаг, Чингисийн өргөн чөлөө, Стадион Оргил-1, ХУД-15,Ш/Х-192,
Улаанбаатар-17010
Жич: Сонгон шалгаруулалтай холбоотой мэдээллийг bidding@khanbank.com хаягт хандаж авна уу.
ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗАР