2024 оны нэгдүгээр сард инфляц 7.6 хувь гарсны 42.7 хувийг хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлжээ. Мөн инфляцад импортын барааны үнэ 34.2 хувиар нөлөөлж байна.
Тодруулбал, талх, гурил, будааны үнэ жилийн 13.9 хувь өсөж, инфляцад 1.1 нэгж хувь, бусад бараа үйлчилгээ жилийн 15.9 хувь өсөж, инфляцад 1.0 нэгж хувь нөлөөлжээ.
Голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүний үнийн өсөлт нийт инфляцын 34.6 хувийг тайлбарлаж байна. Үүнд, мах, гурил, сүү, пиво, гурилан боов, улсын их дээд сургуулийн сургалтын төлбөр, гуанзны хоолны мөнгө гол нөлөө үзүүлжээ.