Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олимп 2024

Алдалгүй үзэх ёстой финалууд

Спорт сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээсэн хөнгөн атлетикийн уралдаан тэмцээн эхэллээ. Шилдэг тамирчдын супер өрсөлдөөн, магадгүй дэлхийн дээд амжилтыг ч бид ирэх өдрүүдэд үзэх боломжтой. Ингээд хөнгөн атлетикийн заавал үзэх ёстой финалуудыг товч танилцуулъя. 
2024-08-05

ОЛИМП: Монголын жүдо багийнхан тэмцээнээ өндөрлүүлээ

"Парис-2024" зуны XXXIII олимпын наадмыг Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ баг 10 тамирчинтайгаар оролцсон.
2024-08-03

Браво, Леон

Л.Маршан долоодугаар сарын 31-ний лхагва гаргийн 20.42 цагт “Paris la defense arena” усан бассейны усан замын хананд гараа хүргэснээр энэ өдрийн хоёр дахь, дөрөв хоногт гурав дахь алтан медалиа хүртэх болзол хангалаа. Тэрбээр алтан медаль бүрээ олимпын дээд амжилт тогтоож хүртсэнийг нэмж дурдах нь зүйтэй болов уу. 
2024-08-02

Олимпын наадмын тав дахь өдрийн“одод”

МЕДАЛИЙН ХҮСНЭГТИЙГ БНХАУ ТЭРГҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ Усанд сэлэлтийн хамгийн сонирхолтой төрөл болох 100 метрийн чөлөөт сэлэлтэд дэлхийн дээд амжилт тогтоосон (46.80 секунд) 19 настай Пань Жаньлэгийн гайхалтай ялалтын ачаар БНХАУ медалийн хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Ийнхүү тэд олимпын эхний өдрөөс хойш медалийн тоогоор тэргүүлсэн Японы баг тамирчдын өмнө бичигдэх болов
2024-08-02

Агуу Марта болчимгүй үйлдэл гаргалаа

Олимпын наадмын эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөлөө. Испани, Япон, Нигерийн багтай нэг хэсэгт багтсан бразил бүсгүйчүүд хасагдах шатанд шалгарах боломжгүйд хүрээд байв. Ялангуяа хэсгийн сүүлийн тоглолтдоо Испанийн багт 2:0-ээр ялагдсанаар тун хүнд байдалд орсон. Гэвч тэд хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн хамгийн сайн үзүүлэлттэй хоёр багийн нэг болсноор хасагдах шатанд “азаар” шалгарсан юм.
2024-08-02

19 настай О.Хүслэн эхний ялалтаа авч, шөвгийн 16-д шалгарлаа

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд ОУХМ О.Хүслэн Эквадорын тамирчин Ванесса Чалатай барилдаж, базари үнэлгээгээр ялалт байгуулснаар Шөвгийн 16-д шалгараад байна.
2024-08-01

ОУХМ Б.Отгонболд олимпын наадмыг өндөрлүүллээ

“Парис 2024” зуны XXXIII Олимпын наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
2024-08-01

Өнөөдөр манай таван тамирчин 4 төрөлд өрсөлдөнө

"Парис 2024" зуны Олимпын наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай таван тамирчин дөрвөн төрөлд өрсөлдөнө.
2024-08-01

Израилчуудын аминд заналхийлэв

Амь насанд нь заналхийлсэн 15 захидлыг Израилын баг тамирчид хүлээж авсан учир Францын хууль сахиулагчид үүнийг мөрдөн шалгаж эхэлжээ. Одоогийн байдлаар жүдоч, олимпын наадмын нээлтийн ёслолд Израилын Төрийн далбааг барьсан П.Пальчик, усанд сэлэгч М.Амир Черути нар ийм захидал хүлээж авсан нь тодорхой болоод байна.
2024-07-31

Украин тамирчны гэнэтийн медаль

Парисын олимпоос Украины багийн эхний медалийг туялзуур сэлмийн нэрт тамирчин О.Харлан хүртлээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн сэйбрийн ганцаарчилсан төрөлд хүрэл медалийн эзэн болсон юм. Украин тамирчин БНСУ-ын Чой Сэ-Бинд 11:5-ын харьцаатай хожигдож байсан ч “барьж”, 14:15-аар ялснаар олимпоос гурав дахь хүрэл медалиа хүртэв. Үүнээс гадна түүнд ДАШТ-ий дөрвөн алтан медаль, 2008 оны олимпоос багийн төрөлд хүртсэн алтан медаль бий. 
2024-07-31

Парисаар тэнэсэн учир шигшээ багаасаа хөөгдөв

Зарим тамирчин олимпын наадмын үеэр өөрийн тав тухын үүднээс тамирчдын тосгонд амьдардаггүй. Уг нь ихэнх тамирчин заавал шигшээ багтайгаа хамт байх ёстой. Тэгвэл Бразилын усанд сэлэлтийн шигшээ багийн удирдлага усанд сэлэгч А.Каролина Виейраг гэрт нь хариулах шийдвэр гаргасан байна. Учир нь тэрбээр шигшээ багийн тамирчин, найз залуу Г.Сантосын хамт дасгалжуулагчдаасаа зөвшөөрөл авалгүйгээр шөнийн Паристай танилцахаар нууцаар гарч зугаалсан аж.
2024-07-31

Р.Надаль, Н.Жокович нарын түүхэн тулаан

Талбайн теннисний амьд домгууд болох Испанийн Р.Надаль (“Их дуулга” тэмцээний 22 удаагийн аварга), Сербийн Н.Жокович (“Их дуулга”-ын 24 түрүүтэй) энэ удаагийн зуны олимпын наадмын ганцаарчилсан төрөлд таарч өрсөлдлөө. Тэдний 60 дахь удаагийн дуэль хоёр агуу тамирчны сүүлчийн өрсөлдөөн байх магадлалтай учраас Филипп Шатрьегийн нэрэмжит теннисний талбай үзэгчдээр дүүрсэн байв. Хоёр супер од өмнө нь хоорондоо 59 удаа таарч тоглоход 30-д нь Н.Жокович ялж байсан юм. Энэ удаад ч тэрбээр эртний өрсөлдөгчөө 6:1, 6:4-өөр илүүрхэн хожлоо.
2024-07-31

Медалийн чанараар манай улс 20 дугаар байрт бичигдэж байна

Зуны олимпын наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. Манай улсын хоёр тамирчин уржигдар дагах барилдаанд хүч үзсэн. Тухайлбал, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Л.Энхрийлэн өрсөлдлөө. Тэрбээр эхний хэсэгт Косовогийн бөх Нора Гяховатай таарч, торгуулиар ялалт байгуулсан. Дараагийн шатанд ХБНГУ-ын тамирчин Паулина Штаркег ялсан юм. Гэвч дараагийн шатанд БНСУ-ын тамирчин Хө Мимид дийлдэв. Улмаар дагах барилдаанд Гүржийн тамирчин Липартелиани Этерид ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн билээ. Липартелиани Этери нь өдгөө 24 настай бөгөөд “Их дуулга”-ын алт, мөнгө, хүрэл медальт тамирчин юм
2024-07-31

М.Энхжаргал хүрэл медалийн төлөө тулалдана

"Парис -2024" Зуны олимпийн XXXIII наадамд Монголын " ширэн бээлийтнүүдийг" төлөөлөн хоёр эмэгтэй боксчин оролцож буй билээ. Манай боксчид Олимпоос алт нэг ( Э.Бадар-Ууган), мөнгө хоёр ( П.Сэрдамба, Н.Төгсцогт), дөрвөн хүрэл( Н.Энхбат, Н.Баярсайхан, У.Мөнх-Эрдэнэ, Д.Отгондалай) хүртэж байсан сайхан уламжлалтай. Харамсалтай нь энэ удаагийн олимпод эрэгтэй нэг ч боксчиг эрхээ авч чадаагүй( Олимпийн эрхийн төлөөх хоёр тэмцээний нэгд нь оролцож чадаагүй!) билээ.
2024-07-31

ОУХМ Н.Баяраа 50 метрийн хийн урт буун дасгалын төрөлд цэц мэргэнээ сорино

Дэлхийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимп зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
2024-07-31

ОЛИМП: Өнөөдөр манай хоёр тамирчин өрсөлдөнө

"Парис 2024" зуны XXXIII Олимпын наадмын 5 дахь өдөр амжилттай өрнөж байна. Өнөөдөр манай хоёр тамирчин Олимпын наадамд өрсөлдөнө.
2024-07-30

ОЛИМП: Л.Энхрийлэн шөвгийн 16-д ШАЛГАРЛАА

Олимп жүдогоор үргэлжилсээр байна. Дөнгөж сая манай тамирчин Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, ОУХМ Л.Энхийлэн өрсөлдөгчөө 10:0 харьцаагаар яллаа.
2024-07-29

Аваргалах нь тодорхой тамирчид

“Парис-2024” олимпын наадамд тамирчид 329 багц медалийн төлөө өрсөлдөж буй. Эдгээрээс зарим төрөлд аваргалах баг тамирчдын нэрс нэгэнт тодорхой болсон гэж хэлж болохоор байна. Ингээд алтан медаль авах 99 хувийн боломжтой гэгдэж буй баг тамирчдыг танилцуулъя.
2024-07-29