“Парис 2024” зуны XXXIII Олимпын наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Байт харваан эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монгол Улсын тамирчин, ОУХМ Б.Отгонболд Мексикийн тамирчин Матиас Грандетай өрсөлдсөн. Харамсалтай нь, 7:1 харьцаатайгаар ялагдал хүлээн, тэмцээнээ өндөрлүүллээ.