Парисын олимпоос Украины багийн эхний медалийг туялзуур сэлмийн нэрт тамирчин О.Харлан хүртлээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн сэйбрийн ганцаарчилсан төрөлд хүрэл медалийн эзэн болсон юм. Украин тамирчин БНСУ-ын Чой Сэ-Бинд 11:5-ын харьцаатай хожигдож байсан ч “барьж”, 14:15-аар ялснаар олимпоос гурав дахь хүрэл медалиа хүртэв. Үүнээс гадна түүнд ДАШТ-ий дөрвөн алтан медаль, 2008 оны олимпоос багийн төрөлд хүртсэн алтан медаль бий.
Сонирхолтой нь, өнгөрсөн зуны ДАШТ-ий үеэр тэрбээр Украин руу ОХУ халдан түрэмгийлснээс хойш Оросын тамирчинтай таарсан анхны украин тамирчин болсон юм. Тэр энэ үеэр өрсөлдөгчтэйгээ гар барихаас татгалзсан учир тэрбээр олимпын эрхийн оноогоо хасуулсан түүхтэй. Гэвч ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах (тэрбээр туялзуур сэлмийн тамирчин байсан) О.Харланы нөхцөл байдлыг онцгойлон авч үзэх шийдвэрийг гаргаж, түүнд Парисыг зорих цагаан хуудас олгосон билээ.