Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд ОУХМ О.Хүслэн Эквадорын тамирчин Ванесса Чалатай барилдаж, базари үнэлгээгээр ялалт байгуулснаар Шөвгийн 16-д шалгараад байна.
Тэрбээр нэгийн даваанд өөрөөсөө 15 насаар эгч Эквадорын Ванесса Чалаг хөмрөх мэхээр вазари аван ялсан юм.
Шөвгийн 16-д тэрбээр Израилын тамирчин Ланир Инбартай барилдахаар боллоо. Ланир Инбар нь 24 настай, Дэлхийн аваргын алт, Гранд сламын алт, мөнгө, хүрэл медальтай тамирчин юм.