"Парис 2024" зуны Олимпын наадам зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр манай таван тамирчин дөрвөн төрөлд өрсөлдөнө.
- 15.30 цагт Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Отгонболд,
- 16.00 цагт Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Б.Гончигсүрэн,
- 16.00 цагт Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд О.Хүслэн,
- 18.00 цагт Буудлагын спортын эмэгтэйчүүдийн 50 метрийн урт бууны гурван байрлалаас буудах дасгалд О.Есүгэн,
- 23.22 цагт Боксын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Шөвгийн 8-д М.Энхжаргал тус тус өрсөлдөнө.