"Парис 2024" зуны XXXIII Олимпын наадмын 5 дахь өдөр амжилттай өрнөж байна. Өнөөдөр манай хоёр тамирчин Олимпын наадамд өрсөлдөнө.
Усанд сэлэлт-100м чөлөөлт сэлэлт: Б.Энхтамир
Бокс-Эмэгтэй 54кг: М.Энхжаргал
Эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтэд Олимпын эрх олгох тэмцээнээс 2 алт, 1 мөнгөн медаль хүртсэн ОУХМ Б.Энхтамир Улаанбаатарын цагаар 17:17 минутад уралдана. Тэрбээр 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 51.39 хугацаагаар Үндэсний рекорд эзэмшиж байгаа билээ.
Харин өмнөх тоглолтод өрсөлдөгчөө 5:0 харьцаатай ялсан ОУХМ М.Энхжаргал Шилдэг 16-н тоглолтод Румын улсын боксчин Ленута Лекрамиоаратай тулалдана. Ленута Лекрамиоара нь 2022 оны Боксын ДАШТ-ний мөнгөн медальт, 30 настай 2024 оны ЕАШТ-ний мөнгөн медальт тамирчин юм. Тус тулаан Улаанбаатарын цагаар 23:20 минутад эхэлнэ.