Олимп жүдогоор үргэлжилсээр байна. Дөнгөж сая манай тамирчин Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, ОУХМ Л.Энхрийлэн өрсөлдөгчөө 10:0 харьцаагаар яллаа.
Тэрбээр эхний учраанда Косовогийн бөх Нора Гяховатай барилдаж, ялалт байгуулснаар, шөвгийн 16-д шалгараад байна. Нора Гяхова нь 31 настай, “Токио 2024” зуны Олимпын наадмын аварга, Дэлхийн аваргын хүрэл медальт, Гранд сламын 3 удаагийн аварга юм.