Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал уул уурхайн экспортод нөлөөлнө

Уул уурхайн салбарын үйлдвэрлэл улам тэлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунд хугацаанд хурдсаж, 2025-2026 онуудад дунджаар 6 хувийг давах төлөвтэй байгааг Дэлхийн Банкнаас гаргасан  “Монголын эдийн засгийн тойм” тайланд дурджээ.
2023-12-26

Нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж байна

Улаанбаатар хотын нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж байгаа гэнэ. Төлөвлөлтийг ирэх оны эхээр дуусгаж, нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэв. Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, иргэдийн автобус хүлээх хугацааг бууруулах зорилгоор чиглэлүүдийг шинэчлэхээр болсон аж. Үүний хүрээнд одоогоор хотын төв хэсгийн буюу Их тойруу орчмын замуудад үндсэн зургаан чиглэл бий болгон, автобус хүлээх хугацааг хоёр минут байлгахаар төлөвлөжээ. Их тойруугаас гаднах хэсэгт 12, түүгээр дамжин өнгөрөх замуудад зургаан чиглэл бий болгох гэнэ. Хотын захаас төв гудамж, зам руу явдаг 46 чиглэл гаргах төлөвлөгөөтэй юм байна. Тэдгээр чиглэлд өдөр тутам 1038 автобус явуулахаар тооцож байгаа аж. 
2023-12-26

Бэлчээрийн өвс ургамал цасанд дарагдаж, мал бэлчих боломжгүйд хүрчээ

УОК-ын Шуурхай штабаас Дундговь аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцлаа.
2023-12-26

Туул голын сав газарт 23 булаг, шанд шинээр бүртгэжээ 

Туул голын сав газрын захиргаанаас нийслэлийн нутаг дэвсгэрт хийсэн булаг, шандын тооллогын дүн мэдээг танилцууллаа. 2023 онд Улаанбаатарт 251 булаг, шанд тоолсны хамгийн олон буюу 81 нь Баянзүрх, 48 нь Сонгинохайрхан, 35 нь Налайх дүүрэгт бүртгэгдсэн аж. Эдгээрийн 143 нь байнгын, 108 нь түр урсацтай бол найм нь бүрмөсөн ширгэсэн байжээ. Мэргэжилтнүүд нийт булаг, шандын 159-ийнх нь эхийг хашиж, хамгаалах шаардлагатай гэж үзсэн байна. Ийм байдлаар хамгаалсан уст цэг 35 байгааг тогтоожээ. 
2023-12-26

Өмнөговь аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь цасан бүрхүүл тогтжээ

Өмнөговь аймгийн хэмжээнд 15 сумын 61 багт 6246 малчин өрхөд 2 сая гаруй толгой мал өвөлжиж байгаа бөгөөд 599 мянган толгой малыг зах зээлийн эргэлтэд оруулсан. Зудын эрсдэлийн үнэлгээгээр  Гурвантэс, Ноён, Сэврэй, Манлай сумд маш их эрсдэлтэй байгаа бол бусад 11 сум нь их эрсдэлтэй гэж үнэлэгджээ. Мөн нийт нутгийн 70 гаруй хувь цасан бүрхүүл тогтсон.
2023-12-26

14 байршилд мөсөн гулгуурын талбай ашиглалтад оруулжээ

Шинэ жилийн баярыг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас иргэдэд зориулан 14 байршилд мөсөн гулгуурын талбай ашиглалтад оруулжээ. Мөсөөр урласан бүтээлүүд бүхий хотхон, гулгуурын талбайг тэдгээр байршилд барьсан юм байна. Уг ажлыг энэ сарын 4-нд эхэлж, өчигдөр дуусгалаа. Үүний хүрээнд амьтдын баримал, сүлд мод засах, төв гудамжуудаар гэрлэн чимэглэл өлгөх зэрэг ажлыг ч гүйцэтгэсэн аж. Мөсөн гулгуурын талбайг Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотно талд, Тусгаар тогтнолын талбай зэрэг байршилд байгуулсан гэнэ. Түүнчлэн Багануурын төв талбай, тус дүүргийн IV хороо, Сонгинохайрхан дахь гарааш буулгасан талбайд мөсөн хотхон хийжээ. Төсвийг нь дүүрэг бүр өөрийн хөрөнгөөсөө гаргасан байна. Мөсөн гулгуурын талбайг ирэх оны хоёрдугаар сар хүртэл ажиллуулахаар төлөвлөжээ. 
2023-12-26

Амьжиргааны түвшин доогуур айлын тоо нэмэгдсээр байгааг “Ид шидийн уут” харууллаа

Тандагч нь амьжиргааны түвшин доогуур байх магадлалтай айлуудаар эхэлж ороод, судалгаа хийх үүрэгтэй. Үүний дараа тухайн айлд багаараа зочлох, эсэхийг шийддэг юм байна. Тандагч нар мэргэжлийн судлаач биш болохоор олон хүндрэл бэрхшээлтэй тулгардаг аж. Айлын нохой дайрахаас эхлээд янз бүрийн саад ч учирдаг. Гэсэн ч тэд сонгосон айл руугаа ганцаараа хурдан орчхоод л гараад ирдэг юм билээ. “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаярын удирдаж яваа багийнхантай “Ид шидийн уут” хэрхэн задардгийг энэ сарын 24-нд сурвалжиллаа. 
2023-12-26

 “Монголын төмөр зам” ХК-ийн газрын дарга Д.Банзрагчийг 30 хоног хорино 

Төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Банзрагчийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. “Зүүнбаян төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан түүнийг энэ сарын 21-нд болсон “Нүүрсний” хэргийн сонсголд гэрчээр дуудаж байв. Д.Банзрагчийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Дуньрихуй” ХХК-ийн менежер Л.Түвшинбаатараас 37 сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгаж буй юм. Бидний авсан мэдээллээр “Монголын төмөр зам” ХК-иас зарласан 9.8 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт өмнөд хөршийн иргэн Ли гэх захиралтай дээрх гадаадын аж ахуйн нэгжийг шалгаруулсан аж. Ингэхдээ Д.Банзрагч уг компанид давуу байдал олгохын тулд “Монголын төмөр зам”-ын ерөнхий инженер Т.Батзоригт нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж буй юм билээ. 
2023-12-26

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг үргэлжлүүлэн хорихоор боллоо

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхийн шийдвэрээр үргэлжлүүлэн хорихоор боллоо
2023-12-25

Сурагчид ГССҮТ-д эмчлүүлж буй хүүхдүүдэд бэлэг гардууллаа

Бяцхан үйлчлүүлэгчдэд маань эрүүл энхийг хүсч, баярын уур амьсгалыг мэдрүүлэхээр зорьсон 18 дугаар сургуулийн Герман хэлний багш болон ахлах
2023-12-25

Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

Иргэн та арванхоёрдугаар сарын 27-нд 09.00-17.00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очиж
2023-12-25

ЦЕГ:135 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүллээ

Цагдаагийн байгууллагад өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 15, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 39, сураггүй алга болсон хүн 59
2023-12-25

Нийслэлийн хэмжээнд хүүхдэд электрон тамхи худалдаалахыг хориглолоо

32 улс электрон тамхи худалдаалахыг хориглодог бол 79 улс электрон тамхины хэрэглээг зохицуулах нэг болон түүнээс олон хуулийн зохицуулалттай
2023-12-25

Өнөөдөр цахилгаан хязгаарлах ХУВААРЬ

Эрчим хүчний системийн ТАСРАЛТГҮЙ, НАЙДВАРТАЙ байдлыг хангахын тулд оргил ачааллын 17.00-20.00 цагийн хооронд заавал
2023-12-25

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Л.Энхбилэг сонгогдлоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамгыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг хүлээлгэн өгч
2023-12-25

Нийслэлд нэн шаардлагатай нарийн мэргэжилтний судалгааг гаргана

Шуурхай бүр дээр 2024 оны худалдан авах ажиллагааны явцыг танилцуулах,
2023-12-25

Найман жилийн хугацаанд хууль бусаар нийгмийн халамжийн үйлчилгээ авсан иргэнийг шүүхэд шилжүүлэв

Прокурорын байгууллага 2023 оны арванхоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд 322 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.   
2023-12-25

Гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл өсжээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар архины хамааралтай, биеэ авч явах чадваргүй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж ухаангүй гудамжинд унасан
2023-12-25